МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн билээ. Түүнд Эрүүгийн хуулийн 133.1 гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, 148.4 бусдын хөрөнгийг залилан мэхэлсэн, 268.2 хээл хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал, МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамбын намын санхүүжилт нэрээр авсан гэх 50 мянган ам.долларын авлигын хэрэг болон намынхаа байрыг 500 мянган ам.доллараар худалдаж авахдаа В.Мекчаров, Гинзбург нарыг залилсан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдүүлэх саналыг хүргүүлсэн аж.
Түүнчлэн Н.Энхбаярыг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хууль зөрчсөн гэх хэрэгт буруутгаад байгаа юм байна. Н.Энхбаяр гэртээ зочилсон бизнес эрхлэгчийн яриа, дүрсийг бичлэгт буулгасан нь АТГ-ын ажлын хэсгийн нэгжлэгээр илэрсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 133.1-т заасанчлан Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, гурваас дээш зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэлтэй аж.
Ж.МАРАЛ
Мэдээ.мнТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих