Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд 2016 он 8 дугаар сарын 12-ноос эхлэн, ажлын 21 хоног байршуулж мэдээлсэн юм. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзав.
Шалгаруулалтад орсон иргэдээс:
Д.Даваасүрэн- Гадаад харилцааны яамны,
Г.Баясгалан -Хууль зүй, дотоод хэргийн яамны,
Г.Нандинжаргал -Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны,
Г.Өнөрбаяр -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны,
Л.Баяртулга -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус тэнцжээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг хойшлууллаа. Энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлсэн юм.
times.mn
http://www.times.mn/p/14772/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих