Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 322 тогтоол, аймгийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд Дорнод аймгийн хэмжээнд 58.2 мян.тн байгалийн хадлан бэлтгэнэ. Аймгийн хэмжээнд 58.2 мян.тн хадлан бэлтгэхээс 21 тн хадлан бэлтгэж 36.1 хувьтай байна. Аймгийн аюулгүй нөөцөд өнгөрсөн оны үлдэгдэл 300 тн өвс, 50 тн тэжээл сумын аюулгүй нөөцөд 218.2 тн өвс, 30.2 тн тэжээл байна. Засгийн газрын 322 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 03 албан даалгаврын дагуу аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 100 хувь, сумын аюулгүй нөөц бүрдүүлэлт 13.6 хувь байна.
Хадлангийн мэдээг долоо хоногийн гурав дахь өдөр сумдаас авч нэгтгэн, 14 хоног тутамд аймгийн Засаг даргын шуурхай хуралдаанд өвөлжилтийн талаар мэдээлж байна. Аймгийн хэмжээнд хадлангийн механикжсан 30 салаа, малчдын хадланд 670 хүн хүч, 723 техник ажиллаж байгаа дүн мэдээтэй байна. Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орж байгаа борооны улмаас хадлангийн ажил саатаад байгаа ч төлөвлөсөн хадлангаа авах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Б.Отгонбавуу
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19413
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих