Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Монгол улсын гавьяат дасгалжуулагч Рио 2016 зуны олимпын 31-р наадмын боксийн хүрэл медальт Д.Отгондалайн анхны багш Төмөрбатааг хүлээн авч түүнд хүндэтгэл үзүүллээ.Дорнод аймгаас төрөн гарсан Олимпийн наадмын медальтан болон Монгол улсынхаа нэрийг тив дэлхий олон улсад гаргаж яваа боксийн олон сайхан тамирчдыг төрүүлэн гаргаж спортын анхны гарааг нь эхлүүлсэн багшид Засаг дарга талархал илэрхийлж ийнхүү түүнийг хүндэтгэн хүлээн авсан юм.Олон газар уралдаан тэмцээнд явахад сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг нутгийн зон олон, аймгийн удирдлагуудад талархалтай байгаагаа Отгондалай болон түүний багш дасгалжуулагч нарыг хүлээн авсан ёслолын ажиллагаагаар жишээ авч илэрхийлж байлаа.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19443
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих