Улирлаас шалтгаалсан суулгалт өвчин хүүхдийн өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж, ЗБОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна.
Суулгалтаар бага насны хүүхэд, тэр дундаа угжаар хооллодог нялх хүүхдүүд өвдөх нь их байгаа учир ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, олон хүнтэй газраар хүүхдээ авч явахгүй байхыг эмч нар зөвлөж байгаа юм.
Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн судалгаанаас харахад, өвлийн саруудад гэдэсний өвчин, суулгалт харьцангуй бага байсан бол энэ оны 6 дугаар сараас эхлэн огцом нэмэгдэж, нэг сарын хугацаанд л гэхэд 300 гаруй хүүхэд суулгалтаар өвчилжээ. Нарийвчилсан лабораторийн шинжилгээгээр халдвар үүсгэх ноцтой зүйл илрээгүй гэдгийг хүүхдийн эмч нар хэлж байна.
Дорнод сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих