Дорнод аймгийн хэмжээнд 14 сумын 4043 малчин өрхөд 2,1 сая толгой мал намаржиж байна. Аймгийн хэмжээнд зуншлага сайнгүй байснаас малын тарга хүч дунд зэрэг байгаа юм.
Энэ жил 58,2 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс өнөөдрийн байдлаар энэ ажил 36,1 хувьтай явна. Хадлан тэжээл бэлтгэх ажилд хадлангийн механикжсан 30 салаа, 670 хүн хүч, 720 техник ажиллаж байна.
-Мал сүргийн хувьд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил цаг хугцаандаа графикийн дагуу явж байна. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх ажлыг хийж эхэлсэн бол энэ сарын дунд үеэс шүлхий өвчний хоёр дахь ээлжийн дархлаажуулалтын вакциныг хийнэ. Шаардлагатай тарилга вакциныг ОХУ-аас татаж авч, 11 суманд хуваарилаад байна гэж аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин ярилаа.
Дорнод сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих