Дорнодынхон
аймгийнхаа нэрийг Баатар хот гэж өөрчлөх санаа цухалзуулах
болсон. Тэгвэл тус аймгийн Халх гол сумын ЗДТГ сумаа Баатар сум гэж
нэрлэхээр хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Халх
голын дайнд Монгол, зөвлөлтийн арми ялалт байгуулсны 75 жилийн ой энэ
жил болно. Энэ ойг тохиолдуулан тус сумынхан ийм санаачилга гаргасан
гэнэ. Хэнтий аймгийн ИТХ аймгаа Чингис хот гэж нэрийдэхээр шийдвэрлэсэн.
Үүний араас нь Баянхонгорынхон аймгийнхаа нэрийг солих хүсэлтэй
байгаагаа ч бас илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ хэвээр үргэлжилбэл 21
аймаг нэрээ солих хүсэлт гаргах бололтой.
Б.Туул
info.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1947
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих