Сумын төвөөс зүүн хойшоо 16 км, Номинт багийн нутагт байдаг. Цагаан хөндийн рашаан нь далайн түвшнээс дээш 650 метр өндөрт орших хуучин төрмөлийн эриний хар өнгөтэй хувирмал занар ,хадан цагаан, хас зэрэг чулуулгаас бүрдсэн маш нарийн ширхэг бүхий цагаан цайвар элсэн хөрснөөс ундрах олон тооны булгаас тогтоно. Гидрокорбонат кальц-натрийн найрлагатай, бага зэрэг цацран идэвхт чанартай , нүүрс хүчлийн хий ихтэй ,их исгэлэн, үнэр өнгөгүй, тунгалаг рашаан. Ходоод гэдэсний өвчинд уудаг. Цагаан хөндийн рашааны найрлага:
Кали 2.7 мг\л
Натри 98.0мг\л
Кальци 227.5 мг\л
Магни 47.5 мг\л
Хөнгөн цагаан 1.4 мг\л
Хлорид 6.3 мг\л
Сульфат 221 мг\л
Гидрокарбонат 726.6мг\л
Цагаан хөндийн рашаан түшиглүүлэн 1965 оноос Улз нэгдлийн зөвлөл, нэгдэлчдийн амралт сувилалын газар байгуулжээ. Энэ нь улам өргөжсөөр 1971 оноос аймгийн нэгдэлчдийн " Нэгдэл дундын амралт " болон өргөжиж , 1 ээлжиндээ 200 гаруй хүнийг амрааж байсан. Тус амралт нь цахилгаан гэрэлтэй, амрагчдын өвөл зуны байр, улаан булан, талхны газар, хоолны газар, эмнэлэг тус тус ажилладаг, их эмчтэй эмнэлэгийн тусламж үзүүлж байсан 1990 оны зун татан буугдсан.

http://discover-dornod.mn/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19473
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих