БНМАУ-ын Сангийн яамны сайд бөгөөд Монгол банкны дарга, Армийн Улс төрийн газрын дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах Зөвлөлийн даргаар 44 гаруй жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Улсын маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол улсын Их хурлын тогтоол гарсан.Тогтоолын хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг энэ 9-р сард Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулсан байна.Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Ю.Цэдэнбал академитай хамтран ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.Ю.Цэдэнбалын намтар түүхтэй холбоотой үзэсгэлэн гаргах, Ю.Цэдэнбал агсан Дорнод аймагт сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууулах, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, оюутан сурагчдын дунд танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохион байгуулах, лекц унших, Ахмадуудтай уулзалт ярилцлага зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.Дээрхи төлөвлөгдсөн ажлууд энэ сарын 15-23-ны өдрүүдэд цувралаар явагдах юм байна.Дашрамд дурдахад Ю.Цэдэнбал төр засгийн тэргүүнээр ажиллах хугацаандаа Дорнод аймагт 3 удаа ирж ажиллаж байжээ.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19476
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих