Өнөө өглөө аймгийн ЗДТГ-т болсон Аймгийн удирдах ажилтны шуурхай
зөвлөгөөнөөр Улсын бүртгэлийн хэлтэс ажлаа танилцууллаа. Саяхан тус
хэлтэс "Байгууллагын албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх нэг
сарын аян” өрнүүлжээ. Аяны хүрээнд хэлтсийнхээ үйлчилгээний албан
хаагчдын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэх, албан хаагчдын өрөө
танхимыг хаягжуулах чиглэлээр дэс дараатай ажил зохион байгуулсан аж.
Мөн мэдээлэл сурталчилгааны гарын авлага, тараах материалыг шинэчилж
байгаа гэнэ.
2014 оны 1-р улирлын байдлаар Дорнод аймагт шинээр 61 аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрлөө аваад байна. 2014 онд тус хэлтэс эд хөрөнгийн бүртгэлийн цаасан архивыг цахим хэлбэрт 100 хувийг шилжүүлжээ. Харин одоо хуулийн этгээдийн бүртгэлийн архивыг цахимжуулах бэлтгэлээ хангаж байгаа тухай мэдээллээ.
А.Хэрлэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих