Одон орон, Геофизикийн хүрээлэнгээс энэ сарын 16-17-нд шилжих шөнө сарны хиртэлт болох талаар албан мэдээллийг өглөө.
Дэлхий дээр нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үед давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.
Нар, сарны хиртэлтийг Нар, Сар, Дэлхийн байрлал давтагдах шинжээр нь цуврал болгон ангилдаг. Тухайн цувралын хиртэлт давтагдах хугацааг Сарос гэдэг. Энэ нь 18 жил 11.3 хоног байна. Үзэгдэх зурвас нь дараагийн сарос бүхэнд дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120°-аар шилжих бөгөөд ойролцоогоор гурван саросын хугацаа өнгөрөхөд тодорхой нутгуудад дахин хиртэлт нь ажиглагдана.
Ойролцоогоор 18 жил 11.3 хоногийн давтамжтай саросын цуврал нь 1200-1500-н жил үргэлжлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш хиртэлтийг агуулсан байдаг. 2016 оны 9-р сарын 17-нд (Улаанбаатарын цагаар) болох Сарны хиртэлт нь Саросын 147 дугаартай цуврал бөгөөд 1244.08 жил үргэлжлэх хугацаандаа 71 хиртэлт болохоос 9 дэх хиртэлт нь тохиож байна.
Саросын 147-р цувралын сарны хиртэлүүд | |||
---|---|---|---|
Хиртэлтийн төрөл | Тэмдэглэгээ | Тоо | Хувиар |
Нийт хиртэлт | – | 70 | 100.0% |
Хагас сүүдрийн хиртэлт | N | 16 | 22.9% |
Хагас хэртэлт | P | 42 | 60.0% |
Бүтэн хиртэлт | T | 12 | 17.1% |
Энэ удаагийн сарны хиртэлт давхар сүүдрийн хиртэлт болно. Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. 2016 оны 9-р сарын 17-нд Улаанбаатарын цагаар 1 цаг 54 минутад эхэлж 5 цаг 54 минутан дуусна. Оргил үе нь 3 цаг 54 минутад тохионо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих