АНУ-ын нийслэл Вашингтон хотын захиргааныхан хоёрхон настай Вес Уэстовер охиныг хог тарьсан хэрэгт буруутгаж, 75 долларын "үнэтэй" торгуулийн хуудсыг гэрийнх нь хаягаар илгээсэн байна.
"Та бүхэн бяцхан охиныг маань буруутай гэдэгт итгэж байна уу? Бид уг нь хогны савны хажууд л хогоо хаясан" хэмээн "хэргийн эзэн"-ий эх Тереза Уэстовер ярьжээ. Тэрбээр Вашингтон хотын Нийтийн цэвэрлэгээний алба руу утасдаж тайлбарласан ч, торгуулийг болиулах ямар ч үндэслэл байхгүй гэсэн хариултыг сонсчээ.
Гудамжны цэвэрлэгчид тэдний хаясан хогон дундаас охины нэртэй цаасны хэлтэрхийг олоод, торгуулиа бичсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19512
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих