Монгол, Солонгосын эрдэмтэд монголын баруун нутгийн Таван толгой гэдэг газраас олдсон оршуулга, цогцосны араг ясанд ДНК-ийн шинжилгээ хийж үзээд аугаа их Чингис хаан европ хүн байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эндхийн таван ч булшнаас олдсон дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэйн цогцос, араг ясанд шинжилгээ хийхэд өөрсдөө тэд монголжуу байсан хэдий ч тэдний эрэгтэй талын дээдэс нь гаплогрупп R1b-M343 буюу жинхэнэ европ хүн байсан нь тогтоогдсон гэж PLoS ONE сэтгүүлд бичсэн байна.
Шарилд байсан эмэгтэй 40-50 насандаа өөд болсон, тэнд байсан 30 хүртэлх насны гурван эрэгтэйн ээж нь байсан бололтой. Эрчүүдийн нь хувьд гаплогруппынх байсан бол эмэгтэйчүүд нь жинхэнэ ази гаралтай байжээ.
Таван толгойн булшин дахь цогцосууд нь Чингис хааны гарал нэгт Боржигон омгийнхон болох нь тогтоогдож. Энэ бүхэн нь эндээс олдсон алтан чимэглэлүүд дээр боржигон овгийн тэмдэг болох шонхор байгаагаас илэрхий. Шинжилгээгээр эдгээр булш 1130-1250-ийд онд хамаарах нь тогтоогджээ. Энэ бүхнээс үүдээд эрдэмтэд эндэх цогцосууд Чингис хааны эрэгтэй юм уу, эмэгтэй талын нь хамаатнууд гэсэн дүгнэлтэд хүрсэн юм байна.
Үнэхээр Чингис хааны эрэгтэй талын хамаатнууд юм бол тэр өөрөө R1b-M343 гаплогруппын Ү хромосомтой байна гэсэн үг. Энэ нь ихэвчлэн баруун европт түгээмэл тохиолддог, Дорно дахин, Азид бараг байдаггүй юм байна. Ийм болохоор энэ тохиолдолд Чингис хааны өвөг дээдэс нь европ гаралтай байж таарна гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.
Тэд бас эндээ энэ хувилбар нь Чингис хааныг ногоон нүдтэй байсан гэдэг лалын түүхчдийн таамаглалд ойр болж байна гэжээ.
Хоёр дахь хувилбар нь Таван толгойн булшнаас гарсан эмэгтэйн араг яс нь Чингис хааны охин юм уу, ач охиных байж болно. Тэгвэл R1b-M343 гаплогруппыг эзэмшигч эрэгтэй нь түүний нөхөр, тэгэхээр Чингис хаанд хамаагүй болно гэсэн үг.
Энэ булш тэр цагт онгууд омгийнхны эзэмшил байсан газраас олдсон юм байна. Онгуудууд болохоор гарал нь тодорхойгүй улс. Алтай хэлэнд "барууны хүмүүс” барууны ард түмэн” гэж тэмдэглэгдсэн нь бий. Тэгэхээр тэдний өвөг дээдэс нь үнэхээр европ гаралтай байж, R1b-M343-ийн тээвэрлэгч болсон байх магадлалтай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19522
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих