Дорнод аймаг улсын хэмжээнд үндэсний их баяр наадмаар бүх сумдаа сур харвааг зохион байгуулсан АНХДАГЧ аймаг болж чадсан тул Монголын үндэсний сурийн холбооноос талархал гардууллаа. Талархлыг аймгийн ЗДТГазрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргал, аймгийн харваачид гардан авлаа. Дорнод аймаг 2013 оноос Монгол нум дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аас батлуулж ажилласан.Сум бүрт сургалтын нум, бусад хэрэгсэлтэй болгосноор сум орон нутагт сурын спорт жигд хүртээмжтэй хөгжиж олон уралдаан тэмцээнд Дорнодын сурчид амжилт гаргадаг болсон.Дорнод аймгийн аль ч суманд баяр наадмаар сурын харваа тогтмол явагддаг болсон юм.Нэг үгээр эрийн 3 наадмаа утгаар нь хийдэг, үндэсний спортоо жигд хөгжүүлдэг аймаг болж чадсан юм.
dornodmedee.mn
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19525
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих