Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хадны зураг 51, төвд бичиг 22, булш хэрэгсүүр 10591, тахил тайлгын байгууламж 66, барилга архитектур 21, хүн чулуу 10, буган хөшөө 147, эртний хөшөө дурсгал 173 нийт 11000 гаруй түүх соёлын дурсгалт өв тоологдсоноос аймгийн хамгаалалтанд 28, улсын хамгаалалтанд 8 соёлын өв байдаг аж.
Гэтэл сүүлийн үед иргэд Соёлын өвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор булш хэрэгсүүр ухаж тонох явдал тус аймагт нэмэгдсэн гэнэ. Энэ талаар Хөвсгөл аймгийн БСУГ-ын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Х.Баасансүрэн "Сүүлийн үед иргэд булш хэрэгсүүр ухах боллоо. Энэ нь иргэдэд шинээр гарч буй хууль тогтоомжийг сурталчлан таниулах арга хэмжээ дутагдалтай байгаатай холбоотой төдийгүй эдийн засгийн хямрал, ажилгүйдэлтэй ч холбоотой.

Өөрөөр хэлбэл иргэдийн дунд хэн нэгнээс ам дамжсан булш, хэрэгсүүр дотор их хэмжээний үнэт зүйл байдаг гэсэн буруу ташаа ойлголт байдаг дээрээс нь Монгол Улсын эрүүгийн хуулиар ихээхэн хэмжээний торгууль төлж зарим тохиолдолд ял эдэлдэг гэдгийг мэддэгүй учраас зарим иргэд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна” гэжээ. Хэрэвэртний түүхийн соёлын өв, эд зүйлс болох булш, бунхан, хэрэгсүүр зэрэг дурсгалт зүйлсийг тонох, эвдэж гэмтээх, хулгайлсан бол Монгол Улсын эрүүгийн хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 51-205 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгох, 51-350 цаг хүртэл албадан ажил хийлгэх, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах арга хэмжээ авдаг байна. М.Хатанаа
bataar.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19528
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих