
Орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн орчимд Кагошима тойргийн Токуношима арлаас баруун зүгт 260 км-ийн зайд шуурч байсан "Малакас” хар салхи 20 км/цагийн хурдтайгаар зүүн хойд зүгийг чиглэжээ.
Хар салхины төв дэх даралт 945 гектопаскаль хүрч, салхины хурд 160 км/цагаас давснаар маш хүчтэй хуйлрал үүсгэдэг байна. Зарим үед салхины хурд 216 км/цагт хүрдэг ажээ.
Цаг уурчдын анхааруулснаар, даваа гарагийн оройноос эхлэн Японы баруун нутгийн Кюшү зэрэг газруудыг хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна.
tonshuul.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих