Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд энэ сарын 14-нд Монгол, Вьетнам зэрэг Азийн есөн орны дипломатчдад хандан мэдээлэл хийсэн байна. Тэрээр Хойд Солонгост болсон үерийн улмаас гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсжээ.
Түүнчлэн НҮБ-ын 13 хүмүүнлэгийн байгууллага хамтарсан мэдэгдэл гаргаж, үерийн гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалжээ.
Сануулахад "Лайонрок” хэмээх хар салхи энэ сарын эхээр Хойд Солонгосыг дайран өнгөрсний дараа тус улсын түүхэн дэх хамгийн их хор хөнөөл дагуулсан үер болсон юм. Тус хар салхи өнгөрсөн наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 2-ны хооронд Хойд Солонгосын Рянган болон Хойд Хамгён мужуудыг дайран гарсан.
Үерийн улмаас 500 орчим хүн гамшигт өртсөний дотор 138 нь амь үрэгдэж, 398 нь сураггүй болоод байна. Мөн 37 мянга орчим орон сууц усанд автсанаас 15.740 нь барилга байшин бүрэн сүйджээ. Хойд Солонгосын хойд Хамгён муж үерт хамгийн ихээр хохирсон бөгөөд 68 900 орчим хүмүүс орон гэргүй болжээ.
Тус үер 1945 онд хойш тус улсын түүхэнд гарсан хамгийн ихээр хөнөөл дагуулсан байгалийн гамшиг болсон юм.
Эх сурвалж: Hani.co.kr

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих