Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ сарын 22-нд Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг гэнэт ажлаас нь халсан. Тэгвэл түүний албан тушаалын сэлгээ үргэлжиллээ. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр тушаал гаргаж, зарим томилгоог хийжээ. Тухайлбал, ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан хурандаа Н.Амарзаяаг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүнийг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд нь буцаан томилсон байна. Үүний зэрэгцээ хурандаа Д.Эрдэнэбаатарыг ЦЕГ-ын дэд даргаар томилсон байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих