Сүүлийн үед уран бүтээлийн шинэ содон мэдээллээр бус "Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгээр уулздаг болоод байгаа хийлч Ч.Дэлгэрцэцэг өөрийн үзэл бодлыг ийнхүү хуваалцжээ. "NTV” телевизийн "Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт уригдсан хийлч бүсгүй маань эрчүүдийн тухай хэрхэн үнэлж цэгнэдэг болохоо ний нуугүй ярьсан нь энэ.
"Урьд нь өчнөөн л амьдрал зохиож, алдаж онож явсны хувьд би мэдэлгүй яахав ээ. Миний бодлоор, эмэгтэй хүмүүс амьдралын төлөө сөхөрч унатлаа ажиллах ёсгүй. Тэр өрх гэрийг тэргүүлж яваа эр хүнд "ачаа”-г нь үүрүүл. Хоол унд, гэр орон, үр хүүхэд гээд өчнөөн асуудал байхад бусад "ачаа” эмэгтэй хүнд падлий ч байхгүй. Тэдний "ачаа”-наас үүрэлцэх гээд байх ч албагүй.
Би сайн ханьтай учирсандаа бурханд талархдаг. Бас хүүгээ эмэгтэй хүнийг ийм сайхан хайрлаж сургасан нөхрийнхөө ээжид баярладаг. Магадгүй би хожим нь хүүгийнхээ эхнэрээс бас ийм үг сонсохыг үгүйсгэхгүй. Эр хүнийг таньж мэдье гэвэл анхны болзоондоо хэр "хоншоортой” загнахыг нь л харчих хэрэгтэй. Тэгээд гүйцээ” хэмээн ярьжээ. Олны танил сайхан бүсгүйн хувьд, хоёр удаа гэр бүлийн амьдрал зохиосон бөгөөд дандаа гадаад эрчүүд сонгосон нь бас л "хоншоортой” сонголт бололтой.
С.Цахиур
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих