Намынхаа шинэчлэлийн төлөө өөрийгөө зориулна гээд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэгт ажлаа өгсөн П.Цагаан Э.Бат-Үүлийн мэдэгдлийг нь сонсоод гайхсан, цочирдсон гэдгээ хэлж ярьжээ. Тэрбээр Э.Бат-Үүлтэй холбоотой уг асуудлыг 2000 оны сонгуулийн дараа бөөн дуулиан болгож баривчлаад, шалгаад дуусгасан гэж боддог байсан аж. Түүнчлэн хувь хүний хувьд байр сууриа илэрхийлэхдээ "Энэ жил, хэдхэн сарын өмнө дээрх хэрэгтэй холбогдуулан саальчин ч билүү, малчин ч билүү нэг хүнийг барьж хорьсон, хэрэг үүсгэж байгаа тухай хэвлэлд гарч байсан. Хэрэв тэр үнэн бол өнөөдөр Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг уг хэрэгт хардаж, сэрдэж байгаа юм байна. Тэгэхлээр 18 жилийн өмнө гарсан гэмт хэргийн эзэн холбогдогчийг өнөөдөр Монголын тал нутаг дахь малчин саальчнаас өгсүүлээд талийгаачийн журмын нөхөд, улс төрч гээд олон хүмүүсийн хооронд их л өргөн хүрээнд хайж, шалгаж байгаа нь гайхал төрүүлж байна. Хэргийн хүрээ хумигдах биш, харин ч тэлж, хавтгайрч байна уу даа гэмээр сэтгэгдэл төрж байна. Хэдэн жилийн өмнө Цагдаагийн дарга "Хэргийн хүрээ хумигдлаа” л гэж байсан. Үгүй л байж дээ.Энд нэг зүйл онцолж хэлэхэд, Бат-Үүл бол зөвхөн хотын дарга байсан Бат-Үүл биш. Монголд эрх чөлөө, ардчиллыг авчирсан хүмүүсийн нэг. Бат-Үүл бол дэлхийд данстай хүн. Олон улсын хүний эрхийн байгууллага Бат-Үүлийг сэжиглэж байгаа хэргийн мөрдөх ажиллагааг ажиглаж, бас оролцох, хяналт тавих сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр бол 1937 он биш.” хэмээн ярьсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих