Монголчуудыг морьгүйгээр төсөөлөхөд хэцүү. Тиймээс ч биднийг морьтон монголчууд гэдэг билээ. Ардын сургаальд ч марь малтайгаа хэрхэн харьцах тухай сургасан зүйлс асар их бий. Тиймээс унаа морьтой холбоотой цээрлэх ёсны тухай ардын цээрлэх ёсны хураангуй толиос хүргэж байна.
-Морь малын хаанд тамга дарахыг цээрлэнэ. Тийнхүу тамгалваас ёс алдав, малын булчин шөрмөс гэмтээв гэнэ.
-Морь малаа өвслөхдөе хазаар уяанаас чөлөөлөхгүй чөдөрлөхийг цээрлэнэ. Зөрчвөөс морь мал тамлав, зовоолоо гэнэ.
-Морь унаагаа хүзүүвчлэн хөтлөхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс явгарна гэнэ.
-Морь унаагаа худалдахдаа ногт хазаартай нь өгөхийг цээрлэнэ. Морь малын хишиг буяныг дагуулж өгсөнтэй адил болно.
-Морь унаагаа гэр, хашааны үүднээс уяхыг цээрлэнэ. Зөрчвөөс үүд эвдэнэ, гэр хэмхлэнэ гэнэ.
-Морь малаа эмээллээд уналгүй эмээлийг нь авахыг цээрлэнэ Цээрийг зөрчвөөс морь унаа эзэнгүйрэхийг ёрлов гэнэ. Заавал мордож ёслон эмээлийг нь авна.
-Морь унаа хөтлөхдөө цулбуур жолоог мөрөн дээрээ тохохыг цээрлэнэ. Үл цээрлэвээс унаа мориноосоо хагацах ёр гэнэ
-Морь унаагаа буруу харан унахыг цээрлэнэ. Цөлөгдөх хүнийг морины сүүл харуулан унуулдаг заншилтай байжээ.
-Морь унаагаа сайн өдвр сонгохгүй дэллэхийг цээрлэнэ. Зөрчвөөс морь, эзэн хоёрын хэн алинд муу гэнэ.
-Морь унааны давхиагаар айлын үүдэнд очихыг цээрлэнэ. Тийн очвоос «гэр орон дайрлаа» гэнэ. «Гэрт чинь морьтойгоо, гэдсэнд чинь хутгатайгаа орно» гэсэн утгатай тул хатуу цээрлэдэг бөлгөө.
-Морь унааг үүдний емнө авч ирээд цулбуурыг гэрт оруулахыг цээрлэнэ. Тзлийгаачийн сүнс, хойтохыг залах, засах ёс үйлдэхэд тийнхүү цулбуурыг гэрт оруулдаг байжээ.
-Морь, малыг сэтэрлэн унахыг цээрлэнэ. Сэтэрлэсэн мал унаваас алдас болно, сэтэрлэх ёс зөрчинө гэнэ.
-Морио буруу талаас нь чөдөрлөхийг цээрлэнэ.’Гагцхүү золигт гаргасан морийг буруу (баруун) талаас нь чөдөрлөдөг байжээ.
-Морио буруу талаас нь унахыг цээрлэнэ. Урван зугтаагч, унаа мал мэдэхгүй харь хүн биш бол заавал зөв талаас нь унана.
-Морио зовоох, мэслэх, буу шийдэм хэрэглэн егүүтгэхийг цээрлэнэ. Тийнхүү егүүтгэвээс эзэн, эр хүн еерийн нь хийморь доройтно, хишиг буян зайлна. Тайлга тахилгад зориулан гаргах бол магнай руу нь ончтой цохиж муучилдаг ёс буй.
-Морины толгойг ташуурдах, цохихыг цээрлэнэ. Сүлд шүтээн, Хаянхирваа бурханаа зодсонтой адил нүгэл гэнэ.
-Морин дээрээ сүвээ тулахыг цээрлэнэ. Гал гарсан буюу хүн еед болсон айлд очих, буухад сүвээ ташаа тулдаг ёсон байжээ.
-Морьтой хүн айлын гадуур гарахдаа хийморийн сөр зэл, хот хороо хогийн овооны дотуур явж өнгөрөхийг цээрлэнэ. Заавал гадуур нь тойрч өнгөрнө.
-Морьтой хүн ахмад хүнтэй учраад буулгүй амар мэнд асуун явахыг цээрлэнэ. Мориноосоо заавал бууж амар мэнд асууна. Буулгүй явах зайлшгүй шалтгаантай бол зөрж өнгөрөх талын дөрөөнөөс хөлөе султган зогсоод мэхийн ёслож амар мэндээ асуух ёсон буй.
-Морьтой хүн энгүүндээ дөрөө дуугарахыг цээрлэнэ. Морь шээвээс дөрөө дуугарган хамт яваа хүмүүст чимээ дохио өгнө.
-Морьтонгууд хамт явахдаа худаг ус тохиолдвол дундаа хавчиж гарахыг цээрлэнэ. Заазал худаг усны нэг талаар хамт енгөрөх ёсон буй. Хавчин гарваас худаг ширгэнэ гэнэ.
-Морьтонгууд цувж явахыг цээрлэнэ. «Зам багтахгүй байна уу», «Газар авчаа юу» хэмээн хэлэлцэх тул зэрэгцэн явна.
Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ
МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС Улаанбаатар 1993
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих