Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 71 дүгээр чуулганы үеэр АНУ, Япон, БНСУ гурван талт уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар БНАСАУ-ын цөмийн зэвсгийн тав дахь туршилтыг буруушаан, цаашид тус улсын эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалсан.
Энэхүү уулзалтын үеэр "Япон, БНСУ-тай батлан хамгаалахын адил бодлого баримталж ирсний хувьд АНУ-ын тал БНАСАУ-ын өдөөн хатгасан, балмад үйлдлийн эсрэг арга хэмжээ авахад бэлэн" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн.
Мөн НҮБ-ын гаргасан БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг улс орон бүр хэрэгжүүлж, цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэх орлогын эх үүсвэрийн сувгийг хязгаарлахыг гурван улсын төлөөлөгчид хамтын мэдэгдэлдээ уриалав.
Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хятад улс Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг эсэргүүцнэ гэж хэлжээ. Бээжин уг арга хэмжээ нь хүссэн үр дүнгээ өгөхгүй гэж үзэж байгаа аж.
"Хятадын тал, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шинээр өөрчлөх шаардлагатай төлөвлөгөөг боловсруулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй хамтран ажиллахыг хүсч байна. Гэхдээ Хятад улс хориг арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэхэд туслахын эсрэг байна” хэмээн Хятадын улстөрчийн хэлснийг "Комсомольская правда” иш татан мэдээлжээ.
Ван И энэ байр суурийг Японы сайд Фумио Кисидатай уулзах үедээ илэрхийлсэн байна.
Сануулахад Хойд Солонгос таван ч удаа цөмийн туршилт хийгээд байгаа билээ. Тиймээс НҮБ-ын анхааруулга өгч улмаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл цөмийн туршилтын хариуг өгөх болно гэдгээ илэрхийлж буй.
М.Баяр
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих