"Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлсөн.
Одоогоор Д.Ганболдын оронд "Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар томилогдсон Б.Мөнхбаатар мөн Б.Бямбасайханы оронд "Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох хүн "Оюутолгой”-н ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлнө гэсэн үг.
Тэгвэл гурав дахь хүн нь хэн бэ гэдэг нь олны анхаарлын төвд байна. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нар яригдаж байгаа аж. Урьдчилсан байдлаар Д.Дэмбэрэлийг ТУЗ-ийн гишүүнээр томилох нь бараг тодорхой болжээ.
Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд өмнө нь "Оюутолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа тааруухан үнэлгээтэй ажлаа өгсөн байдаг. Харин Д .Дэмбэрэлийн хувьд УИХ-ын даргаар ажиллаж байсан, төрийн албанд туршлагатай, эдийн засагч мэргэжилтэй учраас энэ албанд тохирно гэж үзжээ.
С.Уянга
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих