Багамын арал нь дэлхийн хамгийн том оффшор бүсүүдийн нэгт тооцогддог юм.
Багамын аралд оффшор данстай хүмүүсийн дунд Сү.Батболдын нэр байгаа аж. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр дээр бүртгэлтэй Монголын алт олборлогч компанийн мэдээлэл илэрч байгаа аж.
Дэлхийн томоохон улс төрчид, нөлөө бүхий хүмүүсийн оффшор дансны мэдээллийг таван сарын өмнө анх олон нийтэд дэлгэсэн. Энэ нууц бичиг баримтад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асангаас авахуулаад төрийн томчуулын эхнэр, хүүхдүүд хүртэл тэргүүлсэн нь ихээхэн шуугиан тарьсан билээ.
Тэгвэл энэхүү шинэ мэдээлэлд дэлхийн томоохон компанийн эзэд, хувьцаа эзэмшигчид болон хуурамч, өөр хүний нэр дээр бүртгэлтэй 1970-2016 оны хооронд Багамын арлуудад нээсэн 176 мянган компанийн тухай нууц мэдээлэл агуулагдаж байгаа аж.
Энэхүү нууц бичиг баримтуудыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны /ICIJ/ цахим хуудсанд удахгүй байршуулж, олон нийтэд ил болгох юм байна.
Эх сурвалж: The Guardian

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих