Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээрх түүхийн дурсгалт газруудыг сэргээн засварлах ажил өнгөрсөн хавраас хийгдэж эхэлсэн. Тэгвэл энэхүү ажлынхаа тайланг өнөөдрийн хурал дээр танилцуулсан аж. Тодруулбал: "Өнөөдөр хуралд тависан мэдээллээр хөтөлбөрт хамрагдсан Дорнодын 3 дурсгалын нэг Шонх таван толгойн хүн чулуун хөшөөг засаж сэлбээд хот руу авч явсан нэгийг нь орлуулаад тависан гээд л худлаа ярив. Одоо үлдсэн ганцынх нь толгой нь салаад уначихсан ийм л байгаа. Сүүлийн 3 хоногт очоод засчаагүй бол..." хэмээн нэгэн иргэн их бухимдалтайгаар нутгийн удирдлагуудаа шүүмжиллээ.
Сохирхуулахад: Уг дурсгалын хөшөө нь XIII-XIV зууны язгуурлаг хүний оршуулгын зан үйлд зориулан бүтээсэн хэмээн эрдэмтэд үздэг бөгөөд оршуулсан хүнийхээ мөнхийн харуул, сүнс хойд насыг нь даатгадаг гэсэн зан үйлээс эхлэлтэй гэж үздэг аж. Мөн энэхүү Шонх таван толгойн хүн чулуун хөшөөнөөс үндэслэж Монголчууд эрт үед тав гэзэгтэй, ээмэг зүүдэг байсан гэсэн дүгнэлтэд хүрч байсан түүхийн ач холбогдолтой зүйл ажээ.


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19624
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих