"Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж, "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүдээр ажиллаж ирсэн Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлсөн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүнээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Ч.Алтаннарыг томилжээ. Сануулахад, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн тухайд "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан юм. За харин Ч.Алтаннарын тухайд өмнө нь "Оюутолгой” компанид ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй эрхэм юм байна.
"Эрдэнэс Оюутолгой” ХХК-ий захирал Б.Мөнхбаатарын тухайд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын орлогч дарга, БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч дарга, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн юм.
Тэгэхээр ийм гурван хүн ирэх жилүүдэд Оюутолгойд Монголын эрх ашгийг хамгаалах нь ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих