1969 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Плесецкийн хөөргөх талбайгаас хөөргөсөн Зөвлөлтийн анхны цаг уур судлалын хиймэл дагуул "Метеор-1" хөлөг энэ оны гуравдугаар сарын 27-ны мягмар гарагт хойд өргөрөгийн 47, зүүн уртрагийн 95 градуст унасан гэнэ.
Уг газарзүйн байрлалаар бол Монгол Улсын нутаг дэвсгэр болох ГОвь-Алтай аймгийн Алтай хотоос зүүн зүгт 120 км зайд унасан хэмээн Оросын сансар судлалын стратегийн удирдлагын төв мэдээллээ.
Уг хиймэл дагуул нь дэлхийн тойрог замд 43 жил болсон бгөөд түүний жин нь нэг тоон 400 кг жинтэй ажээ. Гэвч тус хиймэл дагуул нь цаг агаарын үзэгдлийн мэдээллийг ЗХУ болон бусад орнуудад дамжуулах үүрэгтэй байсан ч дөнгөж жил ажиллаад жагсаалтаас гарч дүрс долгионоо дамжуулж чадахаа больсон байна.
Чой /БОЛОД.МН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих