Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх сарын 19-нд болно. Тэгвэл сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг ирэх мягмар гарагт буюу энэ сарын 27-нд гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-17-ныг дуустал явагдах юм.
Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15.212 нэр дэвшигч бүртгүүлжээ. Үүнээс улс төрийн нам, эвслээс 14.489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19667
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих