Уламжлалт Улз сав нутгийн математикийн 25 дугаар олимпиад 2016 оны 09 сарын 24-ны өдөр Чулуунхороот сумын сургууль дээр АБТА, доктор/Ph.D/, дэд профессор Дашнямын Дашдоржийн нэрэмжит болон амжилттай явагдлаа. Олимпиадад Хэрлэн сумын төрийн өмчийн 9, төрийн бус өмчийн 2, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Цагаан-Овоо сумын нийт 16 сургуулийн 198 сурагч, 47 багш оролцлоо. Олимпиадын багийн дүнгээр Хэрлэн сумын 1-р сургууль түрүүлж шилжин явах цомын эзэн болов. Дараа жил 26 дугаар олимпдиадыг Цагаан-Овоо сумын сургуулийн хамт олон АБТА, ахмад багш Д.Жавзмаагийн нэрэмжит болгон зохион байгуулахаар боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19675
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих