Сайн ноёны хошууны мэргэд
Сайн ноёны хошуу нь эртнээс нааш номтой мэргэдээрээ аймагтаа алдартай явж иржээ. Ламын Гэгээн Лувсанданзанжамц, "Асрагч нэртийн түүх"-ийг бичсэн Бямба /Шамба/, Тарган Бандида Цэвэлваанчигдорж, Тарган Бандидын -р дүр Данзандаргиа, Баруун Хүрээний хувилгаан багш Лувсанцэвээнравдан, Сайн ноёны хүрээний хувилгаан багш Довчинсодном, Халх даяар алдаршсан номт гэвш Юндэнбат нарын үе үеийн номтой мэргэд энэ хошуунаас төрсөн түүхтэй. Энэ уламжлал явсаар ардын хувьсгалтай золгоход Сайн ноёны буюу Хан Хөгшин уулын хошуунаас Жамбын Лхүмбэ, Дамдины Яндаг, Жигжидийн Сэнгэдорж, Ганибадын Гэлэгдорж, Гүржавын Сэмбэ, Даржаагийн Дуламдорж, хуулийн дээд хэмжээ авч хэлмэгджээ. Эдгээрийн дараа П.Хорлоо /академич/, П.Лувсандорж /академич/, С.Норовсамбуу /академич/, Ч.Ойдов /зохиолч/, Ж.Пүрэв /зохиолч/, Ц.Гайтав /яруу найрагч/, Ринчинпэлжээ / сайд/, Ц.Насанбалжир /түүхч/, Д.Пунцагдорж /Гавьяат багш/, Л.Баянжаргал /Гавьяат багш/ нарын олон мэргэд төрсөн билээ. Эдгээр сүүлийн мэргэдийн багш нь Монгол улсын гавьяат багш Рааш Онолт Сүхээ юм.

Монгол уулын домог
Эрт дивангарын цагт Хүн гэдэг өвгөн Мон ууландаа гараад гал түлээд сууж байтал хурга хариулж явсан нэг хүү очоод "Өвгөн гуай та юу хийж суугаа юм бэ?" гэж асуухад өвгөн "Би "Монгол " болж сууна" хэмээжээ. Үүнээс хойш энэ уулыг "Монгол" гэж нэрлэж, намайг "Монгол хүн" гэж дуудаарай. Тэнгэр ингэж зарлигдаж байна" гэж хариулжээ. Энэ уул нь одоогийн Өвөрхангай аймгийн Бүрдсумын нутагт байгаа Их Монгол уул юм. Их Монгол уулыг эртнээс Халхын ноёд эрхэмлэн дээдэлж явсаар Түшээт хан
Гомбодоржийн хүү Занабазарыг 1639 онд Богдын сэнтийд залж Монголын шинэ
үеийн нийслэлийн анхны шавыг энэ уулын Ширээ цагаан нуурын хөвөенд тавьж
байсан түүхтэй гэнэ.
Доной бэйс
Сайн ноён хан Намнансүрэнгийн багш, хошуу даяар Доной бэйс хэмээн алдаршсан нэгэн бузгай түшмэл байжээ. Харин энэ хүний бүтэн нэр нь Жанцангийн Давгадоной бөгөөд сахилын нэр нь Чимэддорж гэдэг байсны дээр туүнийг харц, язууртан бүгдээрээ хүндэтгэн үзэж Доной бэйс хэмээн авгайлдаг байсан гэдэг. Доной бэйс нь Манж, Монгол хэл бичигт онцгой нэвтэрсэн байснаас гадна төрт ёс хийгээд хууль зүй, түүх зэргийг ихээр судлаж Сайн ноён хан Төгс-Очирт онцгой итгэгдсэн хүн байжээ. Төгс-Очир хан өөрийн хүү Намнансүрэнгтаван настай байхад нь Доной бэйсэд шавь оруулж бичиг эрдэмд сургаж эхэлсэн байна. Доной бэйс Намнансүрэн ханг нас биед хүрч хошуу ноён, аймгийн ханы угсаа залгамжлах үед нь ч улмаар Монгол улсын Ерөнхий сайд болоход нь ч дэргэд нь шадарлан сууж түшиг тулгуур болж явжээ. Ингэж Доной бэйс эрхэм шавь Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнтэй 36 жил ажилласан гэдэг. Доной бэйс Намнансүрэн ханг таалал төгссөний дараа ардын хувьсгал мандсан үед төр засгийн албанд хичээнгүйлэн зүтгэж 1924 оны засагзахиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар хошуу даргаар сонгогдож байжээ. Улмаар хошууны нэрийг өөрчлөх болоход "Хан Хөгшин уул бол намбатай, төлөв сайхан өвгөний шинжтэй. Муруй, Тээл нь хоёр чихний байдалтай" хэмээн танилцуулж Хан хөгшин уулын хошуу хэмээн шинээр нэрлэхийг санал болгож байсан гэдэг. Доной бэйс Монгол улсын анхны Үндсэн хуулийг боловсруулах комисст ажиллаж байсан гэж нутгийнхан нь байнга дурсан ярьдаг.

"Модон" Гонгор лам
"Модон" Гонгор хэмээх эрдэмтэй нэгэн лам Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Их Байшинт газарт амьдран суудаг байжээ. Тэр бага балчраасаа хүрээ хийдэд шавилан суусны дээр 15-16 настайдаа Утай-Гүмбэн орж шашны номд гүнзгийрүүлэн суралцаад морин тэрэг дүүрэн сударгтай ирсэн аж. Мөн аливаа хүний явдал суудал, болоогүй үйл хэргийг тааж хэлэх эрдмээрзэ ялгарсан хүн болсон байв. Удалгүй Гонгор лам Байшинтын агуйд нямба хийн сууж, Түвдээс авчирсан ном судраа судалж долоон жилийг ганцаар суун үдсэн гэдэг. Гонгор ламын агуйн нь найман метр орчим өргөн, долоон метр орчим урттай, орой нь цоорхой, хойноосоо Ордог үүдтэй аж. Тэр агуйг хүмүүс Гонгор ламын агуй гэж нэрлэжээ. Ламтан нямба хийж дуусаад нутаг усныхан дундаа нэг л хэсэг сууж буян номын ажлаа үргэлжлүүлж засал, айлтгал хийж байгаад Улаанбаатар руу одсон байна. Тэрээр нийслэл хотод ирж Гандангийн хуралд үе үе оролцож байсны дээр эм барьж, элдэв засал хийн олон хүнд авшид буянаа хүртээжээ. Гонгор ламын гарын мэдрэмж онцгой байсан бөгөөд иллэг мэтийг дөнгөж хийхүй дор нь аливаа өвчин илааршин эдгэрдэг байсан гэж хүмүүс ярьдаг. Гонгор лам 1960-аад оны эхэн үвэс 1970-аад он гартал бариа заслын эрдмээрээ алдаршсаар таалал төгссөн аж.

Дамбын Шагдарсүрэнгийн ярьсан хууч
Манай Баруун хүрээг чинь 1647 онд Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар арван гурав сүүдэртэйдээ байгуулсан юм гэнэ билээ. Тухайн үедээ нэгэнт Чингисийн алтан ургийн хүн Түшээт хан Гомбодоржийн хошуу нутаг, Монгол дахь Буддын шашны төв болж байсны хувьд Баруун хүрээнд Чингисийн төрийн "Догшин хар сүлд" хадгалагдаж байсан тухай түүхчид нотлон бичсэн байдаг төдийгүй эдүгээ 90 насыг давж яваа аав минь "Манай хүрээнд чинь "Тугийн сүм" гэж Тусгай гэр маягийн дуган байсан юм" хэмээн хуучилдаг билээ. Их хэлмэгдүүлэлтийн түймэрт өртсөнөөс хойш энэ тухай дурсах, бодох аргагүй байсаар 1990 онтой золгуут нутгийн сэхээтнүүд хуучны лам нараас амьд үлдсэн хвгшчүүл нийлж Баруун хүрээгзэ Шанхын төв буюу ноён ламын сүмд сзргээсэн юм.Ах дүү хоёр ламын явдал
Сайн ноёны хүрээнд Дорж, Дагдан гэдэг ах дүү хоёр шавилан сууж, нилээд сайн лам болжээ. 1932 оны улс төрийн хэлмэгдлийн үед ах Дорж нь баригдаж хилсээр шийдэгдэн арай ялын дээд хэмжээ авалгүй 10 жилийн хорих ял авсан гэдэг. Дорж лам бусад хоригдлуудын хамт Төв аймгийн Цагаан булагийн шохойн чулууны уурхайд ажиллажээ. Уул хорих ангийн дэглэм хатуу, ажил хүнд учир элдвээр эрсдэх амьтан цөөнгүй гэнэ. Ийм л хүнд хэцүү нөхцөлд Дорж лам шүд зуун ажилласаар хугацаанаасаа арай өмнө суллагдсан боловч нутаг буцалгүй тэндээ нэгэн бүсгүйтэй гэрлэн суурьшсан аж. Дорж ламын ганц хүү нь Төрийн шагналт зохиолч Гармаа юм гэнэ лээ гэж хүмүүс ярьдаг. Д.Гармаа зохиолч аавынхаа дүү Дагдангийн охин хүний эмч Сүрэнтэй холбоо харилцаатай байсай гэдэг. /Д.Сүрэн нас барсан/Чингисийн цагаан сулд
Чингисийн цагаан сүлд 1919 он хүртэл Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутагт байгаа Шанхын буюу баруун хүрээн дээр тусгай жижиг дуганд хадгалагдаж байжээ. Уул дуган нь байнгын харуул манаатай, өндөр дээдсээс бусад хүнийг оруулдаггүй хатуу хоригтой байсан аж. Цагаан сүлд оройдоо гурван салаа бүхий сэрээтэй дээр битүү хадаг яндраар хучмал байсан байна. Дэргэд нь Чингисийн цэргийн ямаан бүрээ гэж нэгэн онцгой хөгжмийн зэмсэг байнга тавиатай байсан гэдэг. Уул сүлдийг лам нар Далхаа хэмээх ном уншин тахисаар байжээ. Ийм янзтай тахиастай байсныг А.Д.Симуков тэргүүнтэй судалгааны багынхан очиж "Музейд тавина" хэмээн харуулынхныг Ардын засгийн нэрээр сүрдүүлэн авч одсон аж. Энэ ажилд оролцсон "Чөтгөр" хэмээх Дэндэв бичихдээ " ... Цагван сүлдний хадаг яндрыг тайчин үзэхэд хамгиЙн дотор талаас Соном хадгийн чинээ торгомсог эд дээр зурсан хар ирвэс гарсан" хэмээн бичсэн байдаг. Чухамдаа ингэж Ардын засгийн үймээний жилүүдэд л Чингисийн цагаан сүлд сэвтэж, мөнхийн дагшин чанараа алдсан аж. " Н.ДАВААДАШ /МУСГЗ/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1970
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих