Таксины тоолуур
Тарчиг амьдралыг тэмтэчинэ.
Тамхины утаа
Талын салхийг орлоно.
Хуучин хүрэм минь
Худлаа царайлахаас аварна.
Миний нэг өдөр
Ертөнцийн л нэг өдөр
Мандах наранд итгэлээ даатгаад
Маргааш болохгүй мэт жаргасан
Хүний л нэг өдөр.
Эрч хүчээ эм тарианаас авах
Эмгэнэлтэй зуунаас зугтаж
Эрээнцавын бороотой өдрүүдээ
Элэг зүрхэндээ нуучихаад
Өндөр байшингийн тагтан дээр
Өнөөдрөөрөө амьдарсан шиг
Өөрөөсөө зугтсан шиг
Үүр,бууц хайна.
Хотын тагтаа шиг
Хогон дотор
Хонхор дүүргэсэн
Одогсдын суурин дунд
Огтоос өөр болж
Зун,би мөстөж байна.
Чиний явуулсан зурвас
Шүдэнз зурах шиг
Лааны толгой асаан
Сэтгэл догдлуулав.
Нэг хэсэг
Ганцаардалд дассан юмсан.
Нэг л сонин жингүйдэлд
Нэг хэсэг дотоод хайртай явахаас.
Хүрмэн дотроо
Биеэ бүлээцүүлж
Зөвхөн аминчхан дурлалтай
Төв шуудангийн гарцаар
Төмөр зам даван
Цэх алхсаар явтал
Цас бударна.
...Энэ худлаа
Өөрийгөө хуурч
Өрөвдөлт олон
Царай зүсэнд сэрэл хайж
Цагаа би дэмий үрсэн үү?
Мэдэхгүй
Мэдээд ч яахын,
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих