ЮНЕСКО-оос "Дэлхийн багш нарын өдөр" тэмдэглэж эхэлсний 20 дахь жил, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярыг тохиолдуулан аймгийн боловсролын салбарын багш, ажилчид, албан хаагчдын дунд спортын тэмцээнийг 2016 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулна. Тэмцээний нээлт 9 дүгээр сарын 30-ны өдрийн 8 цаг 30 минутад Биеийн тамир спортын газарт болох юм байна. Тэмцээнүүд биеийн тамир спортын газар, 1, 5, 8, 12, Шинэ хөгжил цогцолбор сургуулиудад зэрэг зохион байгуулагдана. Багш нарын баярын хурал, концерт 10 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагаас аймгийн "Хөгжимт драмын театр"-т болохоор төлөвлөгджээ.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих