Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 113 километр. Ус хураах талбай 20200 хавтгай дөрвөлжин километр. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм. Нуурын усанд гидрокарбонат, хлорид натри, кальц зэрэг элемент зонхилно. Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. 6 овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий. Мөн зөвхөн энэ нууранд л байх "Улаан ном”-нд л бүртгэгдсэн "Леандер 1778” хавч амьдардаг.
Эх сурвалж: www.discover-dornod.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19745
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих