Хятад улсад худалдаанд гараад байсанGalaxy Note7гар утас цэнэглэж байхдаа дэлбэрсэн тохиолдол дахин бүртгэгджээ. 25 настай Хун Рэнжи гэх технологийн ажилтан залууJD.comонлайн худалдаагаар дамжуулан утсаа авсан аж.
Залуу утсаа цэнэглэж байхад хар утаа гарахыг анзаарсан бөгөөд тухайн үед бичлэг хийж амжаагүй гэнэ. Харин утсаа дэлбэрсний дараах зургийг цахим хуудаснаа байршуулжээ.
Энэ талаар Хятад дахьSamsung-ийн салбарын төлөөлөгч хэлэхдээ "Бид одоогоор худалдан авагчтай холбогдож төхөөрөмжинд нь сайн үзлэг оношлогоо хийж шалтгааныг нь олж тогтоохоор ажиллаж байна” хэмээжээ. Гэсэн ч сэтгэл санаагаар унасан залуу дэлхийн хоёрдогч ухаалаг утас үйлдвэрлэгчдэд нэхэмжлэл гаргахаа мэдэгджээ.
Сүүлийн үедSamsungNote7утасны талаар таагүй мэдээллүүд ихээхэн гарч байгаа төдийгүй есөн сарын эхээр худалдаанд гарсан 2,5 сая ширхэгутсыг буцаан татаад буй. Урьд нь дөрвөн ч баттерей дэлбэрсэн тохиодол гарсан ч Өмнөд СолонгосынSamsungүйлдвэрлэгчид үүнийг няцаасаар ирсэн. Шинжээчид ч үүнийг баталсан бөгөөд дээрх 4 тохиодол нь тог цахилгаанаас үүдэлтэй байсныг тогтоожээ.
Дашрамд дуулгахад дэлхий даяарх нисэх онгоцны байгууллагууд онгоцон доторSamsung note7гар утас ашиглахгүй байхыг анхааруулаад байна.
О.Лхам

Эх сурвалж:TIMES.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих