Өнөөдөр Олон улсын бүжгийн өдөр тохиож байна. ЮНЕСКО-гийн шийдвэр
ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж
эхэлсэн түүхтэй.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29
бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд
түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг юм байна.
Жан-Жорж Новер 1727 оны дөрөвдүгээр сарын 29-нд төрж, 1810 оны
аравдугаар сарын 19-нд таалал төгсчээ.
Жан-Жорж Новерийг бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт
хийсэн гавьяатан гэж дэлхийн урлаг судлаачид үнэлдэг билээ.
Энэхүү өдрийг олон улс даяар бүжигчдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр бүжгийн бүх урсгалын төлөөлөгчид нэгдэн энэ урлагт хүндэтгэл үзүүлдэг аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих