НЬЮ-ЙОРК. /Ёнхап/. Хүн сууснаас илүү алхаж байх үед сэтгэн бодох чадвар өндөр байдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
АНУ-ын Сэтгэл судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг "Туршилтын сэтгэл судлал” сэтгүүлийн энэ сарын 28-ны дугаарт, хүн алхаж байх үед сэтгэн бодох чадвар нэмэгддэг болохыг харуулсан Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн судалгааны дүнг танилцуулсан байна. Судалгаанд 176 хүнийг хамруулсан бөгөөд хүмүүсийг сууж байх үед болон алхаж байх үед нь сэтгэн бодох чадварыг сорих асуултууд тавьж туршжээ. Хүмүүс алхаж байхдаа асуултад илүү сэтгэж хариулж байсан бол сууж байх үедээ хялбар, тодорхой асуултад илүү сайн хариулж байв.
Зөвхөн гадаа гудамжинд бус өрөөн дотор, гүйлтийн зам дээр алхаж байх үед ижил үр дүн гарч байжээ. Түүнчлэн эрдэмтэд шинэ санаа олох, төвөгтэй асуудлын шийдэх үеэр ядахдаа өрөөн дотроо холхих нь тустай гэж үзэж байгаа юм. Энэ удаагийн судалгааг 30 минут гүйсний дараа ажил, хичээл хийхэд төвөгтэй байдаг болохыг харуулсан өнөх судалгаанд үндэслэн хэрэв гүйхгүй алхвал ямар өөрчлөлт гарч болохыг судлах зорилгоор хийгдсэн байна. Амьдралдаа явган алхаж хэвших нь бие бялдрын эрүүл мэндэд тустайгаас гадна оюун санаа, сэтгэн бодох чадварт тустай гэж тус судалгааг явуулсан эрдэмтэд зөвлөж байна.
А.Цацралт
Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих