Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 1. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үхэх . Шүтэн барилдлага Нэр өнгө . Наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Та өнөөдөр багагүй орлого олно. Гэхдээ та хамтрагчаа сайн ажиглах харэгтэй. Хүүхдүүтэйгээ маш дотны харьцаатай байна. Хүүхдээ өөрөөсөө бүү түлх холдуул. Тэдэнтэй өөрийн хамгийн нандин хүсэл мөрөөдөл, тэр бүү хэл айдас, нууцынхаа тухай ярихаас ч бүү зов. Эмэгтэйчүүдийн хувьд тэдний амьдралыг эрс өөрчлөх гэнэтийн уулзалт болж болзошгүй.
Үхэр (4/20-5/20) Тааламжтай өдөр. Өнөөдөр бүх төрлийн харилцаа холбоо оддын хараанд байх бололтой. Та өөрийн мэдрэмжээ нээлттэй, шударгаар илэрхийлэх чадвар нэмэгдэж, хамтран ажиллагсад дундаа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадна. Танд л гэхэд ирж буй ашигтай гэрээ хэлэлцээрийг ахин нэг бодож үзэх хэрэгтэй.
Арслан (7/23-8/22) Завгүй өдөр. Ажлын хамтрагч чинь өвдөж танд хоёр дахин их ажлын ачаалал ирэх бололтой. Хэдий та ажилдаа гаршсан байсан ч гэсэн энэ нь танд хүндээр тусах болно. Хэрвээ та толгойгоо сийрэг хэвээр байлгаж чадвал асуудал удахгүй намжих болно. Хайрттайгаа хоёулахнаа өнгөрүүлэх гайхамшигт шөнө айлчилж байна.
Охин (8/23-9/22) Хууртагдаж болзошгүй өдөр. Материаллаг эд баялаг нь зөвхөн хижээл настангуудад ирэх болно. Санхүүгээ чанга атган гамтай байгаарай. Танд хүчээ нөхөх шаардлага гарч байна. Өөрийн зохион байгуулах болон уран бүтээлч авьяас харуулах гэж яарсны хэрэггүй. Уруу татагдахгүй байхыг хичээ.
Жинлүүр (9/23-10/22)Спортын тэмцээн, уран бүтээлийн шалгалтанд амжилттай оролцох боловч маргаанаас зайлсхий. Ажилдаа өөрийн зөв гэдгээ харуул. Асуудлыг хурцатгахгүй байхын тулд мөнгө, үнэт цаастай холбоотой ажилд анхааралтай хандаж, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харилцаагаа тодорхойл. Та өнөөдөр өндөр байр сууринд байна. Гэхдээ зарим нэг нь үүнийг ухаалгаар ашиглана.
Хилэнц (10/23-11/21) Эмэгтэйчүүдэд таатай өдөр. Тэд албан тушаал ахих нэр хүнд олох тал дээр ахиц гаргах, өөрийн нөөц бололцоогоо бүрэн нээн харуулах, шинэ харилцаа тогтоох ажлуудаа амжилттай хийж чадна. Эрэгтэйчүүдэд ажил болон хувийн амьдралд бэрхшээл үүсэх бололтой.
Нум (11/22-12/21) Бүтээлч өдөр. Өнөөдөр таны хурдан сэтгэлгээ, түргэн хэл таны бай болох төлөвтэй. Өөрийн оновчтой бодох чадвар, хүчирхэг үг яриа, болон ухаалаг төлөвлөх чадвараа ашигла. Гэвч хэн нэгнийг эмзэглүүлэх үг хэлэхээс болгоомжлох хэрэгтэй. Гэртээ бага зэрэг чимэглэл хийх эсвэл байраа өргөтгөж болох юм. Хэдийгээр багахан өөрчлөлт хийсэн ч таны гэр ихээхэн өөрчлөгдсөн мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
Матар (12/22-1/19)
Хүнд өдөр. Та ямар ч зан байдалтай байсан эцэг эх тань тантай
уулзсандаа баяртай байх болно. Яг одоо аялагчид гэртээ ганцаардлыг
мэдрэх болно. Ажлын их ачаалал болон хүнд хэцүү зүйлүүдээ өөрчлөх нь
таны бүхий л анхаарал төвлөрөлтийг тань шаардаж таны бүх энерги маш
хурдан дуусах болно. Өөрийн үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандах
боломжтой байна.
Хумх (1/20-2/18) Энэ өдөр урьдчилан таамаглах аргагүй тогтворгүй байх нь. Эмэгтэйчүүдийн хувьд үүнээс ханийх нь хувьд тэдний амьдрал урьдаас таамаглахын аргагүй хачин жигтэй мэт санагдана. Та оюун санаандаа болон гадаад харагдах байдлаасаа ч гэсэн хамгийн дотны хүн тань хүршгүй орон зайг бий болгох шаардлагатай байна.
Загас (2/19-3/20) Оршин суугаа газраа солих, засвар хийх , гэр орон болон албан тасалгааныхаа тавилгыг өөрчлөхөд таатай өдөр. Санхүүдээ анхаарлаа хандуулахгүй бол зарлага нь орлогоосоо давах төлөвлөгөөтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих