Өнөөдөр Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Мөн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ өдрүүдэд манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна. Жишээлбэл: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Үүр, Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, өврийн Чигэстэй, Богд, Хожуул, Сэлэнгэ мөрний цутгал гол болох Эг гол Хантай сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-60 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.
2014 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлэрхэг, бага зэргийн хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Говийн нутгийн зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өчигдрөөс сэрүүсч 5-7 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих