Өчигдөр хүүхэд харах үйлчилгээг зогсоосон талаар мэдээлэл гарсан. Эцэг, эхчүүд хүүхэд харах үйлчилгээ зогссон гээд хүүхдийг нь хүлээж авахгүй байгаа талаар ч цахим сүлжээгээр гомдоллож эхэлсэн. Тэгвэл энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх "Хүүхэд харах үйлчилгээ он дуустал үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 290,262 хүүхэд байгаагаас 225,388 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.
Цэцэрлэгийн ачааллыг бууруулах зорилгоор "Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг яаран сандран гаргаж мөрдүүлсэн. Угтаа бол хүүхэд харагч нарыг сургах, хүүхэд харах байрыг стандартын дагуу байгуулах зэрэг олон асуудлыг энд орхигдуулсан.
Гэхдээ мэдээж төрөөс явуулсан бодлого шийдвэрийг дэмжээд Хүүхэд харах үйлчилгээнд бэлтгээд орон байраа өргөтгөөд, засвар хийсэн олон хүн бий. Тиймээс энэ аргагүй байдлыг харгалзан үзээд Засгийн газраас он дуустал Хүүхэд харах үйлчилгээг явуулахаар ажиллаж байна. Гэхдээ нэг ч хүүхдийг нэмж бүртгэхгүй, яг одоо үйл ажиллагаар нь он дуустал хэрэгжүүлнэ" гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19864
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих