Өчигдөр Эрүүл мэндийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эрүүл
мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс "Химийн
бодис-Амьдрах орчин-Эрүүл мэнд" сэдэвт үндэсний форум зохион байгууллаа.
Тус форумын нээлтэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин
телөөлөгч Су Нюнт-У болон бусад албаны хүмүүс оролцож үг хэллээ.
Мөн химийн бодисын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийслэл хот болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудаас 150 гаруй хүн уригдан оролцлоо. Форумын нээлтийн үеэр Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор С.Юндэн хэлэхдээ "Ахуйн химийн бодисын хэрэглээ, эмийн бодисын хэрэглээ зэрэг ахуйтай холбогдсон химийн бодисын хэрэглээ ахуйн химийн бодис, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бодисоор дамжаад жилээс жилд нэмэгдэж байгаа. Цаашдаа ч нэмэгдэх болно. Үүний хажуугаар хүний амьд-рах орчинд нөлөөлж байгаа химийн бодисын сөрөг нөлөө ихэсч байна. Энэ нь үйлдвэрлэл, хотжилт, уул уурхайн олборлолттой холбоотой. Мөн дээрээс нь экологийн сөрөг үзүүлэлтүүд, агаарын бохирдол. Үүнтэй зүй зохистой харилцах бодлогыг боловсруулахын тулд бид салбар дундын үндэсний форумыг "Химийн бодис-Амьдрах орчин-Эрүүл мэнд" гэсэн сэдэвтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Үүний дараа Эрүүл мэндийн яамаар удирдуулсан үндэсний хөтөлбөр Засгийн газрын хэмжээнд хэрэгжиж эхэлнэ. Үүнд салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүнд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олон улсын харилцааг хөгжүүлэх, эрүүл мэдийн салбарын химийн хордлоготой хол-боотой эрүүл мэндийн тус-ламжийн менежментийг боловсронгуй болгох гэсэн цогц арга хэмжээнүүдийг энэ хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх зорилго тавьж байгаа" хэмээлээ.
Форумын үеэр химийн бодис, амьдрах орчин, эрүүл мэндтэй холбоотой "Монгол Улсын химийн бодисын менежментийн өнөөгийн байдал", "Химийн бодисын хордлогын шүүх эмнэлгийн тохиолдлууд" зэрэг 11 илтгэл тавигдаж, форумд оролцогчид хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлж санал бодлоо солилцлоо. Энэхүү форумын гол зорилго нь хүн ба амьдрах орчин, ауйн химийн бодисын аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн олон улсын туршлагад тулгуурлан "Химийн бодисын эрүүл мэндийн нөлөөллийг бууруулах" үндэсний хөтөлбөрийг шинжээч, судлаач, мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, судалгааны материал дээр тулгуурлан боловсруулж, төр засгийн ба дээрх чиг үүрэг бүхий байгууллагуудын өмнө нэгдмэл зорилт болгон дэвшүүлэхэд оршиж байгаа юм.
Мөн химийн бодисын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах замаар байгаль орчин, хүний биед үзүүлэх хор нөлөөллеөс урьдчилан сэргийлэх, хордлогын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, химийн бодисын дэгдэлт тохиолдлын үед хордлогын яаралтай тусламж, эрчимт эмчилгээний менежментийн салбар дундын ажиллагааг тогтворжуулах талаар нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны арга зүйг боловсруулах, үндсүүдийг тогтоох зорилготой аж. Мөн Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Жаргалсайхан "Химийн бодисын хор хөнөөл үгээр хэлэхийн аргагүй их. Мөн химийн бодисыг ашиг тус ч маш их.
Бид химийн бодисын зохистой хэрэглээ, зохистои менежмент гэж зүйлийг бий болгох хэрэгтэй. Химийн бодисын хордлого бохирдол бол зөвхөн химийн бодисхэрэглэжбайгаа аж ахуйн нэгж, айл өрхөөс шалтгаалдаг юм биш. Бас агаарын бохирдол, янз бүрийн шаталтын процессууд гээд бусад хүчин зүйлүүүд байна. Эндээс дандаа хортой химийн бодисууд үүсч байгаа. Мөн байгаль дээр угаасаа байдаг химийн бодисууд гэж байдаг. Тэдгээр нь ундны усанд орох, газрын хөрсөнд ил гарах зэргээр химийн бодисын хордлого, өртөлт үүсгэдэг. Тиймээс дан ганц уурхай, аж ахуйн нэгжээс болж химийн хорт бодис тархаж байгаа хэрэг биш. Энэ бол хүн болгоны үйл ажиллагаа, хүн бүрийн оролцоо, байгаль цаг уурын нөхцөл байдал зэргээс шалтгаалдаг" гэсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт өвчлөлийн 40 хувь нь гадаад шалтгаант /экзоген/ хорт бодисоос үүдэлтэй хордлого, халдварт бус өвчин, хавдар, харшил, удамшлын /тератоген/ өвчнүүд эзлэх болсон гэсэн дүн гарчээ. Түүнчлэн хүн амын дунд зонхилон тохиолдох арван өвчний жагсаалтад хордлого, осол гэмтэл багтаж байгаа бөгөөд үхэлд хүргэсэн тохиолдлоор сүүлийн таван жилд эрсдэл ихтэй өвчин эмгэгийн жагсаалтын тавдугаар байрнаас гуравдугаар байранд шилжсэн нь түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх судалгаа, оношлогоо эмчилгээ, эмнэлгийн тусламжийн тулгамдсан асуудлуудын нэг болсныг харуулжбайгаа юм.
Түүнчлэн дэлхий нийтийн хөгжлийн энэ хандлага нь манай оронд ч нөлөөлж байгаа бөгөөд химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдалд 1994 онд явуулсан улсын үзлэгийн дүнгээр 1300 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжид 7300 нэр төрлийн 3800 орчим тонн химийн бодис хэрэглэгдэж, тэдгээрээс байгаль орчинд 50 гаруй тонн химийн бодисын хаягдал гарч байгаагаас агаарт 68, усанд 790, хөрсөнд 600 нэр төрлийн химийн бодисхаягдажбайгааг тогтоожээ. Түүнчлэн 1998-2003 онд химийн хүчил, шүлтээр 213, угаарын хийн хордлогоор 118, нитритийн хордлогоор 55, фосфат, цайрын хордлогоор 43, бусад төрлийн химийн бодисоор 80 хүн тус тус хордож, 509 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэнээс 21 хүн нас барсан байна.
Мөн
хөгжил, хот төлөвлөлтийн болон суурь, миграцийн сөрөг үр дагавар болсон
агаарын бохирдол сүүлийн арван жил төвлөрсөн хотуудын гол асуудлуудын
нэг болж Улаанбаатар хот дэлхийн хамгийн өндөр химийн бохирдолтой хотын
тоонд орох болсон байна. Багануур, Баян-өлгий, Ховд, Баянхонгор, Төв
аймгууд болон нийслэл хотод олон нийтийг хамарсан химийн бодисын
хордлого гарч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа
тул химийн бодисын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Химийн
бодис-Амьдрах орчин-Эрүүл мэнд" гэсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаа,
үндэсний форумыг амжилттай зохион байгууллаа.
А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих