Гарри Ирина Регбиевна (түүхийн ухааны доктор, ОХУ-ын
ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Буддын судлалын хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний ахлах ажилтан)
Буриадууд яагаад Оросын бусад ард түмэн, жишээ нь якут, тувагаас дасан зохицохдоо хурдан байдаг юм бол гэдэг асуудал надад их сонирхолтой байдаг байлаа. Үүний нэг шалтгаан нь монгол гаралт ард түмэн соёлын нээлттэй байдал, гадаад ертөнцтэй харьцах дуртай зан төрхөөрөө ялгаатай байдагт байгаа болов уу гэж боддог. Дэлхий ертөнцийг танин мэдэх, хөгжиж дэгжих гэсэн хүсэл нь монголчуудыг өөрийнхөө соёлд хор нөлөө үзүүлэх шинэ юмыг ч хүлээн авахад хүргэдэг. Тиймээс монголчууд Хятадад ч, Орост ч өндөр боловсролоороо ялгардаг.
Мөн Буриад улс монгол ертөнц, буддын соёл иргэншлээс хол, Оросын алс хязгаарт оршдог нь буриадуудын сэтгэлгээнд нөлөөлсөн нь ч бас холбоотой. Буриадад бусад улс үндэстний адил өөрийн элит байсаар ирсэн бөгөөд одоо ч бий. ХХ зуун гарах үед Буриадад үндэсний ардчилагчид элит болж байлаа. Тэд Оросын шилдэг их сургуулиудад боловсрол олж, Буриадын анхны соён гэгээрүүлэгч, эрдэмтэд болсон. Гэхдээ Хаант Оросын иргэн байсан болохоор хүссэн хүсээгүй ч Хаант Орос болон Зөвлөлтийн Ази дахь улс төрийн бодлогын албатууд болсон билээ.
Буриадын элитүүдийн ухамсар, улс төрийн практикт энэ үеэс Өрнө Дорнын ертөнцийг үзэх үзэл холилдож эхэлсэн гэж болно. Тэд тодорхой үеэс эхлэн өөрсдийгөө төрөлх Азидаа Европын соёлыг түгээхэд манлайлагч, ЗХУ болон Хаант Оросын үзэл суртлын бодлогын зууч гэж үзэж эхэлсэн. Үүнээс болж, буриадуудын дунд үндэсний шинжид харшилсан олон үндэстний өөрийншил (identity) тогтож эхэлсэн гэж би үздэг. Үүнийг түүх болон соёлын зүй тогтол гэж нэрлэж болохгүй. Түвд, Чечень болон бусад хаалттай улсад өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн соёлоо л дээдэлдэг ард түмэнд гадаад ертөнц огт хамаагүй. Тэд өөрсдийн ертөнцийг үзэх үзэл, ахуйд сэтгэл хангалуун байдаг тул тэдэнд бусдад дасан шингэх явдал заналхийлдэггүй.
Пан Монголын өөрийншил
Ямар ч ард түмний үндэсний өөрийншил тогтох явц хүнд хэцүү. Буриадын үндэсний өөрийншилд Панмонгол, орос, буддын, буриадын өөрийнх нь гэсэн хэд хэдэн талыг онцолж болно. Буриадууд уг чанараараа дэлхийн нийт монголчуудын нэгэн хэсэг. Буриадуудын хувьд Монгол гэдэг цэвэр ариун байдал, эх орон, агуу түүх, агуу эцэг өвгөд гэсэн ойлголттой холбогддог. Өөрчлөн байгуулалтын дараахь үеийн Буриадын бараг бүх шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүд Нэгдсэн Монгол Улсыг сэргээхийн төлөө байлаа. Тэд монголчуудын нэг хэсэг гэдгээ мэдэрч байж л угсаатны хувьд буриадууд мөхөхгүй үлдэж чадна гэдгийг ойлгож байлаа.
Гэхдээ монгол ард түмнүүдийн задарсан түүх, яаж задарсан гашуун баримт маш гүнзгий ул мөр үлдээсэн. Монголд заримдаа гадны монголчуудаа ялгаварлах, үгүйсгэх явдал гардаг бөгөөд "Оросын монгол”, "Хятадын монгол” гэсэн хэллэг нь тодотгож байгаа зүйлээсээ илүү чухал болох нь олонтоо. Буриадад олон хүн өөрсдийгөө монгол гэж ер тооцдоггүй. Гэвч энэ монголоос өөр гэж бодож байгааг нэг их хэтрүүлж бодох хэрэггүй. Буриадууд өөрсдөө танилцахдаа хамгийн түрүүнд "Хаанахын хүн бэ” гэж асуудаг бөгөөд хэн ч энэ асуултнаас бултах аргагүй. Бүх монголчууд нэгдэх үзэл санаа одоо ч Монгол, Хятад, Орос дахь монгол цустангуудад таалагддаг нь мэдээж. Учир нь нэг гарал үүсэл, ижил соёлтойдоо итгэх итгэл бол үндэстэн ястны оршин тогтнох гол тулгуур болсоор ирсэн, болж ч байна.
Оросын өөрийншил
Пан Монгол буюу Их Монголын талаарх үзэл санаа "Хийсвэр ойлголт” гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүний эсрэг байгаа бодит байдлын жишээ бол Буриад угсаатан ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа хэрэг юм. Буриадын үндэсний элдэв хэлэлцүүлэг, ярианд Орос-Зөвлөлт гэхээр улс төрийн хэлмэгдэл, улсын нэр (Бурят-Монголия) өөрчилсөн, газар нутгийг хуваасан, хэл соёлоор уусгасан гэх мэт хар бараан өнгө аястай болж, хүмүүс таатай ханддаггүй.
Гэхдээ бодит байдал дээр Орос Буриадын хамтын түүх, ОХУ-ын нэгэн хэсэг гэх улс төрийн бодит үнэн, орос хэл, соёлд гүнзгий хамааралтай болсон нь буриадуудын өдөр тутмын амьдралаас мэдрэгдэнэ. Бодитоор сэтгэгч буриадууд "Пан Монгол” үзэл боломж багатай гэдгийг ойлгодог. Тиймээс тэд Оросын орчин үеийн хөгжил, дэвшлийн үйл явцад оролцох шаардлагатай гэж үздэг бөгөөд ингэснээр тэдний Оросын өөрийншил нь Нэгдсэн Монголын өөрийншлөөс дээр гарч, ухамсарт нь бодит байдал хүсэл мөрөөдлөөс нь давж гардаг.
Ээж аав маань Буриад ертөнц зөвхөн манай зан заншил, уламжлал дээр тогтдоггүй гэж хатуу итгэдэг байлаа. Тэдний хувьд Орос ертөнцтэй нэгдэх, орчин үеийн боловсрол олох, Их гүрний үзэл бодолтой нэгдэх нь түүнээс багагүй чухал байлаа. Гэвч бид бүгд орос хэлийг оросуудаас дутахгүй мэдэх ч бидний эцэг өвгөдийн төрөлх хэл маань мартагдсаар байна. Би хотын бүх буриадуудын нэгэн адил буриад хэлийг сургуульд ер үзэж байгаагүй. Үүнд манай мэргэжил нэгт гадаад эрдэмтэд их гайхдаг юм. Энэ нь буриад ард түмний өөрийнх нь буруу юу, эсвэл тодорхой зорилготой улс төрийн бодлогын үр дүн үү? Сүүлийн үед идэвхжиж байгаа буриад хэлийг сэргээх хөдөлгөөн эртнээс эхлэх ёстой байлаа. Одоо бид буриад хэл дэлхийн мөхсөн хэлний тоонд багтах хэмжээнд арай хүрээгүй байгаа гэж найдах л үлдлээ.
Буриад угсаатны өөрийншил
Буриадын өөрийншил гэж овгийн нийгмийн зарчимд тулгуурласан Буриадын уламжлалт соёл гэж би үздэг. Буриадын нийгэмд овгийн нийгмийн үлдэгдэл хүчтэй хэвээр байгааг бид бүгд мэднэ. Одоо ч Буриадад оюун ухааны амирлан, аз жаргалтай амьдрах нөхцөл нь төрсөн газар нутагтайгаа нягт холбоотой байх гэж үзсээр байгаа. Жинхэнэ буриад газар нутаг, түүний түүх, соёл, шашин шүтлэгийн утга учрын талаарх сэдэв Буриадын үндэсний яриа хэлэлцүүлэгт маш чухал байсаар ирсэн бөгөөд одоо бидний харж байгаа бөө мөргөлийн сэргэлт үүнийг гэрчилж байгаа юм.
Хэдий хачирхалтай ч овог, орон нутгийн уламжлал сэргэн мандах нь Буриадын ард түмний нягтрал, нэгдэлд сөрөг нөлөөтэй байдаг. Буриадууд нэгдэн нягтрахад саад болж байгаа хамгийн том асуудал бол тэд баруун зүүн буриад, бөө мөргөлт бурхны шашинт, орос хэлт буриад хэлт гэж нэг нэгнээ ялган, дов жалганы үзэл гаргасаар байгаа явдал юм. Орчин үеийн бөө нар Улаан-Үдэд Бүх Буриадын бурхан Арын 13 ноёд, Ойхони Бабай, Бархан-Уулыг тахиж, тайлган хийж, Буриадын ард түмнийг нэгтгэх гэж оролдсон нь энэ байдлаас гарах бас нэгэн сонирхолтой арга байлаа.
Буддын шашны өөрийншил
Буддын шашин нэгтгэн нягтруулах тал дээр бөө мөргөлөөс илүү их үүрэгтэй. Олон нийтийн судалгаанаас үзэхэд буриадуудын 70 хувь нь өөрсдийгөө буддын шашин шүтдэг гэсэн бол 18 хувь нь бөө мөргөл шүтдэг гэж хариулжээ. Гэхдээ энд аль шашны сүсэг бишрэл ямар хэмжээний үүрэгтэйг яг таг хэлэхэд хэцүү. Буриадын шашин шүтлэгт будда-бөө мөргөлийн урсгалын зан үйл, ёслол адилхан ордог. Энэхүү зан үйл нь буддын болон орон нутгийн бурхан, онгодод мөргөсөн хэлбэртэй байдаг. Буриадад өргөн дэлгэрсэн зан үйл болох сэржим, төрсөн нутгаа тахих, овоо тахих, хад тахилга, нутгийн бурхадад мөргөх зэрэгт нь бөө мөргөл-буддын шашны хэлбэр холилдсон байдаг. Учир утга нь адилхан, ялгаа нь гэвэл буддын болон бөөгийн уламжлалаар өөр өөрөөр гүйцэтгэж байгаад л байгаа юм.
Буриадын үндэсний өөрийншлийн асуудалд шашин шүтлэгийн өөрийншил чухал үүрэгтэй. Одоо зөвхөн буддын шашин болон уламжлалт буриадын хүрээнд л Буриад үндэстний талаарх яриа хэлэлцүүлэг өрнөж, буриад хэл хэрэглэн, Буриадын соёл, спортыг бодитоор дэмжиж байна. Буриадын буддын шашинтнууд Буриадын үндэсний соёлыг хөгжүүлж, хадгалах нь өөрийн зорилго хэмээн ил тод зарлаж эхлээд байгаа.
Үндэсний үзлийн талаарх яриа
Буриад хэл, соёлын талаар яриа хэлэлцүүлгийн хүрээнд өөрийн бодлоо хэлэх нь зүйтэй. Лазарь Бартунаевын бодлоор энэхүү хэлэлцүүлэг нь ялимгүй хоосон хөөрсөн шинжтэй бөгөөд буриадуудын дунд үндэсний үзлийг дэвэргэх уршигтай гэнэ. Гэхдээ түүний болгоомжлол илүү гэж би бодож байна. Байр сууриа ойлгомжтой болгохын тулд Хятадын нэрт эрдэмтэн, зохиолч, хүний эрхийг хамгаалагч Ван Лисюний "Түвд дэх хоёр империализм” нийтлэлээс хэдэн жишээ авья. Ван Лисюн гэргий, Түвдийн яруу найрагч Цэрэн-Осорынхоо хамт бүх амьдралаа Түвдийн ард түмэн, Хятадын бага үндэстэнгүүдийн эрх ашгийн төлөө зориулсан хүн. Түүний нийтлэлийн хамгийн чухал санаа бол соёлын империализм нь дан ганц дарангуйлсан нийгэмд биш ардчилсан нийгэмд ч байдаг гэсэн санаа. Ялангуяа зонхилох ард түмэн нь бага үндэстэн ард түмнээс тооны хувьд илт давуу тийм ардчилсан нийгэмд их байдаг байна.
Ван Лисюн "Тэнд улс төрийн дарамт, хүч хэрэглэх шаардлагагүй, харин оронд нь "мэйнстрим” тогтоох ардчилсан арга хэрэглэж болно. Ингээд энэ "мэйнстрим” нь өөрөө бага ястнууд болон тэдний соёлыг дарж чадах юм. Ингэснээр бөглүү алс хол нутагт байдаг жижиг үндэстнүүд бага багаар сулрах эсвэл бүр мөсөн устан алга болж ч болно. Тийм учраас л үндэсний үзэл нь бага үндэстнүүдийн хувьд соёл уламжлалаа хадгалж үлдэх хөдөлгөөний салшгүй хэсэг байгаа юм. Үнэн хэрэгтээ даяарчлал, мэйнстримийн эсрэг хөдөлгөөн байгаа, тиймээс үндэсний үзэл нь улс төрийн хэлбэртэй болж, хүч зэвсэг хэрэглээд эхлэхгүй л бол үр дүнтэй байж болно. Соёлоо хамгаалах үндэсний үзэл ямар ч нээлттэй, шударга нийгэмд байх ёстой” гэж үзэж байна.
Ван Лисюн үндэсний олонхид дуу хоолойгоо сонсуулахын тул бага үндэстнүүд өөрийгөө "илэрхийлж сурах” хэрэгтэй гэдгийг онцолсон байдаг. Миний хувьд энэ нь Л.Гайдайгийн "Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” инээдмийн кинонд гардаг "паки, паки… иже херувимы…” хэмээн учир утгагүй үглээд байгаа найруулагч Якинд Иван хаан "Юу ч ярихгүй байхад чинь чамайг яаж ойлгох юм бэ, ноёнтон” гэж хэлсэн ухаалаг үгийг санагдуулж байна. Ван Лисюн нийтлэлдээ уйгар, түвдүүдийн ялгааг харуулжээ. Уйгарууд эрхээ хамгаалахын тулд түвдүүдээс илүү хатуу ширүүн тэмцэл явуулдаг. Гэхдээ тэд өөрийн бодол санааг үндэстний олонхи болсон Ханчуудад илэрхийлэх эв дүйгүй байгаа юм. Уйгарын сэхээтнүүд Хятадын хэвлэл мэдээлэл болон олон нийтийн өмнө хятад хэл хэрэглэхээс татгалздаг. Үр дүнд нь Хятадын нийгэмд Уйгарын асуудлыг огт ойлгохгүй өнгөрч, Уйгарын соёлыг сонирхдог ч үгүй болсон. Уйгарын асуудлын талаар Засгийн газраас ярьж байгаа зүйлийг дан хан үндэстнүүд хэлдэг. Хятадууд уйгарчуудаас зөвхөн айдас, дайсагнал мэдэрдэг нь Уйгарын асуудлыг шийдэхэд ашиг тус болно гэхэд хэцүү. Харин Түвд бол өөр хэрэг.
"Түвд, Хятадын шашны ижил төстэй тал болон Далай ламын идэвхтэй үйл ажиллагаа, хятад хэл дээр Түвдийн соёлыг тайлбарлан, хоёр соёлын хооронд холбоо тогтоогч Түвд мэргэжилтэн олон байгаа тул Түвдийн соёл өргөн дэлгэрч, Хятадад одоо бараг моодонд ороод байгаа. Сүүлийн үед Түвдийн соёлыг дагасан соёлын жижиг урсгал ч Хятадад бий болоод байна. Үүний дүнд хятадууд Түвдийн асуудлыг ойлгодог, дэмждэг болж эхэлж байгаа. Түвдийн эрхээ хамгаалах хөдөлгөөний хүч нь энх тайванч, зөөлөн арга хэрэглэдэгт оршиж байгаа бөгөөд энэ нь бусад үндэсний цөөнхид үлгэр жишээ болох ёстой. Дэлхийн нэг ч үндэстэн сөрөн зогсож чадаагүй Чингис хаан, түүний цэрэг дайны агуу их хүч чадлын тухай бодогдож байна. Хэдий тийм хүчтэй ч тэр түвдүүдийг ялж чадаагүй. Харин эсрэгээр монголчууд Түвдийн шашинг авсан байдаг. Энэ бол соёлын хүч чадлыг харуулж байгаа юм” гэж Ван Люсин ярьж байна.
Түүнтэй санаа нийлэхгүй байхын аргагүй. Түвдийн асуудлын талаарх Ван Люсиний хатуу байр суурь, Бээжингийн олимпийн өмнө болсон Түвд дэх өргөн хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн Хятадад олон хүний анхаарлыг татаж, Түвдийн асуудлын талаар олон яриа хэлэлцүүлэг болсон. Тэрбээр 2008 оны 3-р сард Засгийн газарт хандан Түвдийн талаарх бодлогоо эргэн харахыг хүссэн нээлттэй уриалга гаргасан. Энэ уриалгыг Хятадын хамгийн алдартай 300 эрдэмтэн, сэхээтнүүд дэмжин гарын үсэг зурсан байна.
Тэгвэл үүн шиг Буриадын үндэсний асуудлыг шийдэхийн тулд яаж өөрийгөө үр дүнтэй "илэрхийлэх” вэ? Үнэнийг хэлэхэд илэрхийлэл нь ч, үр дүн нь ч маш муу байгаа. Зөвлөлтийн үед буриадаар ярих нь бараг л хоцрогдсон хүний шинж байлаа. 1970-аад оны сүүлээр дунд сургуульд буриад хэл заахыг хязгаарлах шийдвэр гарахад нийгэмд ер тоогоогүй, бараг эсэргүүцээгүй гэхэд болно. ЗХУ задарсны дараа Буриад улс жинхэнэ нэрээ ч буцаан авч чадаагүй, Чита, Эрхүү муж дахь буриад автономит дүүргүүдээ ч хамгаалж чадалгүй алдсан. Одоо манай парламент Хэлний тухай хууль батлахдаа буриад хэлийг дунд сургуульд заавал үзэх ёстой гэсэн заалтыг аваад хаячихсан байгааг ч ойлгоогүй байна гэж хэвлэл мэдээллээр бичиж байна.
Үүнээс үзэхэд буриадууд үндэсний үзлээс айх хэрэггүй гэж надад бодогдож байна. Учир нь энэ ойлголт даян дэлхий даяар Орост ойлгодогоос огт өөр утгатай. Үндэсний үзэл гэдэг нь шовинизм, салан тусгаарлах үзэл, бусад ард түмний эрхийг зөрчихтэй ямар ч хамаагүй харин өөрийн соёл, хэл, угсаатны өөрийншлийг хамгаалах эрхийг өгүүлж байгаа юм. Энэ утгаараа буриадууд өөрийн соёлын нээлттэй байдал, бусад үндэстэнтэй өөртөө ашигтайгаар хэл амаа олж чаддаг чадвараа ашиглах хэрэгтэй.
"Жинхэнэ буриад хүний нэр хүндийн ёс зүй” тунхаг ямар ч эргэлзээтэй байсан ч, буриад хүн гэж хэн бэ, буриад хүн орчин үеийн дэлхий ертөнцөд яаж байх ёстой вэ зэрэг асуудлын талаарх яриа маргаан хэчнээн хөөрүү, дэвэргэн ч бай асуудал өөрөө "Буриадууд өөрсдийгөө өвөрмөц өөрийн гэсэн, гэхдээ орчин үеийн уламжлал, соёлтой ард түмэн гэдэг ухамсар, мэдрэмжтэй амьдарч чадах уу” гэдэг шинэ чанарт шилжиж болох юм. Хэрэв энэ асуултанд чадна гэж хариулах юм бол буриадуудыг хэн ч космополит буюу дэлхийн хүн гэж нэрлэхгүй болох юм.

Ирина Гарри хүү Михаилын хамт Санкт-Петербург хотноо
Photo © Dmitry Galsan (INSTAGRAM: @galsan)

Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
- See more at: http://society.time.mn/content/44686.shtml#sthash.7Z8xXcK9.dpufURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1988
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих