Өнөөдөр Дорнод аймгийн Аудитын газар "Шилэн дансын тухай хууль”-ийн
хэрэгжилтэд хийх Нийцлийн аудитын нээлтийг хийлээ. Аймгийн Аудитын
газрын дарга, Тэргүүлэх аудитор Б.Болортуул нээж, аудитын менежер,
нийцлийн аудитын баг өнгөрсөн 4 сард хийсэн Нийцлийн аудитын дүгнэлтийг
аймгийн Засаг дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч М.Бадамсүрэнд
танилцуулав. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн Нийцлийн аудитыг
жилд 2 удаа хийдэг байна. Өнгөрсөн удаад манай аймгийн Төрийн өмчит 42,
Орон нутгийн өмчит 130, ОНӨААТҮГ, ОНӨҮГ 27, ТӨХК, ТӨҮГ, ТӨААТҮГ 6,
Төрийн чиг үүрэгт хамаарах үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч 6
байгууллага нийт 211 байгууллага хамрагджээ.
Аудитыг Шилэн дансны тухай хуулийн 3, 8 дугаар зүйлд заасан байгууллага, аж ахуй нэгж дээр нэгдсэн болон өөрийн цахим хуудас, мэдээллийн самбарт байрлуулсан мэдээллийг, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод хяналтын хэрэгжилтийн тайлан, дансны хуулгын дүн, анхан шатны баримттай тулгах, санхүүгийн мэдээллийн самбарыг бодит байдал дээр нь очиж үзэх зэргээр хийсэн байна. Байгууллага, ААН-үүд өмнөх аудитаар өгсөн албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд аудитын явцад Шилэн дансны тухай хуулийн мэдээллээ бүрэн байршуулаагүй, хуулийн хугацаа хоцроож байршуулсан нийт 47 байгууллагад газар дээр нь зөвлөмж өгч, мэдээлэл огт байршуулаагүй 4 байгууллагын удирдлагад албан шаардлага хүргүүлж ажиллажээ.

dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19891
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих