Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан зохион байгуулж буй "Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Ерөнхийлөгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байгаа юм. Тодруулбал, сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс "Эрдэнэт"-ийн асуудал, орон нутгийн сонгууль, төр албаны халаа сэлгээ зэрэг олон чухал асуудлуудын талаар байр суурийг нь тодруулж байна.
Тэгвэл энэ үеэр Ерөнхийлөгч сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад буй С.Зориг агсны аллагын талаар зарим зүйлүүд дээр хариулт өгсөн юм.
Тэрбээр, "Би Ерөнхийлөгчийн албанд томилогдсон өдрөөсөө эхлээд л С.Зориг агсны хэргийг илрүүлэх хэрэгтэй гэж бодож ирсэн. Энэ хэргийг илрүүлэх хэрэгтэй ч гэж боддог. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа.
Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй. Сүүлийн үед энэ ажилд ахиц гарч байна. Энэ хууль хяналтын байгууллагуудын ажилд Э.Бат-Үүл талархах хэрэгтэй, иргэд баярлах хэрэгтэй. Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Тэр бол худлаа. Би сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхдөө л тэр хүнийг харсан. Би хуулийнхан сайн ажиллаж байна гэж хэлмээр байна. Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй.
Энэ хэргийг эхнээс нь тагнуулын байгууллагад харьяалагдсан учир нууц байгаа байх. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт би итгэж байна. Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа болов уу гэж харж байна. Аюулгүйн зөвлөлөөс С.Зоригийн хэргээр тусдаа зөвлөмж ч гаргасан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих