Ирак дахь "Исламын улс” гэдэг зэвсэгт бүлэглэлийн баривчилсан хүмүүсээ
бөөнөөр нь буудан цаазлах үед азаар амьд үлдсэн ирак цэргийн яаж амьд
гарснаа ярьсныг олон улсын хүмүүнлэгийн Human Rights Watch мэдээлжээ.
Иракын 23 настай цэрэг Али түүнийг мянга орчим нөхөдтэй нь хамт зургадугаар сарын 12-нд баривчилж зэвсэгт дайчдын хяналтад байсан Тикрит хотод аваачсан гэнэ. Зэвсэгт дайчид тэдний гар утас түрийвч сэлтийг нь хураан авсан байна. Алиг тээврийн контейнерт бараг 100 орчим хүнтэй хамт чихэн авч явах үед хоёр нөхөр нь хэт халуун, амьсгалын дутагдлаас болон амь алдсан гэнэ. Дараа нь түрэмгийлэгчид хүмүүсийг гарыг нь ард нь хүлэн, нүдийг нь боож ес есөөр нь тус тусад нь хуваан хуваарилж өөр өөр чиглэлд явуулжээ.
Ингэж явсны дараа Алиг нэг газар зогсоосны дараа өөрөөс нь холгүй буун дуу тачигнахыг сонсчээ. Гэхдээ л Алиг сум онолгүй амьд үлджээ. Түүний хэлснээр бол өөрийг нь сум онолгүй өнгөрч, буудуулж унасан хүмүүсийн дунд тэр унаад азаар амьд гарчээ. Хэдэн цагийн дараа бүх зүйл намдаж анир чимээгүй, харанхуй болоход тэрээр зугтсан байна.
Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилж байгаа, хиймэл дагуулаас авсан зургаар бол тэнд нэг дор 560-770 хүнийг бөөнөөр нь цаазалжээ гэж Олон улсын хүмүүнлэгийн Human Rights Watch байгууллага мэдээлж байна.

Amjilt.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19893
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих