Одоогоос 40 жилийн өмнө ОХУ-ын нэгэн залуу тамирчны замналаа орхиж байв. Спортын ертөнцөд ийм явдал хэдэн мянгаараа л болдог. Гэхдээ тэр жирийн тамирчин биш байсан болохоор энэ мэдээг дэлхий дахинаа гайхширч хүлээж авсан.
Тэрээр усан спортын дэлхийн 11 удаагийн рекордыг эзэмшигчээс гадна ДАШТ-нд 17, Европын АШТ-нд 13, ЗХУ-ын долоон удаагийн аварга болж байв. Ийм намтартай тамирчин хуруу дарам цөөхөн болохоор фэнүүд нь тийнхүү хүлээж авсан юм.
1976 оны есдүгээр сарын 16-ны намрын зэврүүн өдөр Ереван хотод далан дээгүүр явж байсан тролейбус далангаас усанд унажээ. 10 метр цүнхээлийн гүнд 92 зорчигч амьдаараа булшлагдсан нь тэр.
Хэрэв яг тэр үед усны гүний шумбалтын дэлхийн олон удаагийн аварга, олон рекордын эзэн Шаварш Карапетян нуурын эрэг даган бэлтгэл хийн гүйж байгаагүй бол тэдгээр хүн амьд үлдэх ямар ч боломжгүй болсон байв. Хожим нь мэргэжилтнүүд Шаваршын хийсэн үйлдлийг зүгээр нэг цусан зүрхтэн хийх зүйл биш байсан гэж дүгнэсэн байдаг. Тэр унасан тролейбусны араас шумбан орж, арын цонхыг хөлөөрөө хагалаад ухаан алдсан зорчигчдыг татан гаргаж эхэлжээ. Нэг хүн гаргахад 20 гаруй минут зарцуулагдсан гэдэг. Тэгэхээр 20 хүний алтан амийг хэчнээн хугацаанд аварсан нь тодорхой. Гэхдээ харамсалтай нь түүний аварсан зарим хүн амьд үлдэж чадаагүй байна. Түүнийг ээлжит хүнээ татан гаргах үед эрэг дээр байсан хүмүүс бүх бие нь шилэнд зүсэгдсэн байхыг олж харжээ. Хожим нь түүнээс хамгийн аймшигтай санагдсан зүйл юу байсан бэ хэмээн асуухад "Би хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тодорхой тооны хүнийг л аварч чадахаар байсан. Усны гүнд үзэгдэх орчин огт байхгүй байсан тул би тэмтэрч байгаад таарсан хүнээ татаад дээш гарсан. Нэг удаад нь усны мандалд гараад хартал би суудлын арьсан дэрийг барьсан байгаагаа мэдсэн. Үүнийг хараад миний алдааны үнэ цэнэ нэг хүний амиар хэмжигдсэнийг ойлгосон. Сүүлд нь би тэр дэрийг олон удаа зүүдэлсэн” гэсэн байдаг.
Түүний тэрхүү баатарлаг гавьяа хоёр уушгийг нь нэвт хатгаагаар өвчлүүлжээ. Мөн голын ус руу хотын бохирыг шууд хаядаг байсан тул тэр бохир цусанд нь орж бүх биеийг нь өвчлүүлжээ. Эмч нар маш их хүчин чармайлт гаргаж түүний амь насыг аварсан боловч спортын амьдралдаа эргэн орох ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн. Ингээд тэр хөгжлийн бэрхшээлтэй болж өөрийнхөө гайхамшигтай авьяасыг насан үүрд үгүй хийсэн боловч бусдад бэлэглэсэн хайр энэрэл нь түүний туулсан аймшигт мөчүүдээс хэд дахин илүүг мэдэрсэн юм. Жинхэнэ баатар гэж ийм л хүнийг хэлэх байх.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих