
Монгол орны хамгийн гандуу нутаг Алтай өвөр говьд нэн ховор Мазаалай баавгай, хавтгай тэмээ, хулан адуу зэрэг ан амьтан нутагшин амьдардаг. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Мазаалай баавгай болон нэн ховор амьтдын амьдрах орчныг тэтгэхэд гадаргын усыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд хур тунадасыг зориудаар нэмэгдүүлэх газрын гурван генератортой болж Алтайн өвөр говьд Говийн их Дархан цаазат газрын "А" хэсэгт өнгөрсөн онд байрлуулсан. Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн байгаль хамгаалагчид Шар хулсны нуруунд газрын генераторыг энэ сарын 15-нд ажиллуулжээ.
Газрын генератор ажиллаж эхэлснээс хойш бороо зургаан цаг үргэлжилсэн байна. Мөн энэ сарын 15-нд Атас уул, Баруун тооройн орчимд тус генераторыг 06:25- 07:45 цагт ажиллуулахад 08:15- 15:38 цаг хүртлэх хугацаанд цас оржээ. Атас болон Баруун тооройн орчимд 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Дээрх хоёр удаагийн хур тунадас говийн хөрсөнд чийг өгч говь нутагт өвс ногоо ургах сайхан нөхцөл бүрдлээ.
О.УУГАН /НИЙСЛЭЛ ТАЙМС/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1990
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих