Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан
Халхголын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ
хөшөөг босгожээ. Тус хөшөөг дан аранжин зэсээр барьж байгуулсан бөгөөд
50метр өндөр, 33м өргөнтэй аж. Гол баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн
зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг байх ба нөгөө талд нь хадаг барин
зогсох монгол эмэгтэйн дүрсийг урлажээ. Хөшөөний гол баганын хоёр
талын зэс цутгамал туган дээр байлдаанд оролцсон морин болон явган
цэрэг,танкчид,нисгэгчдийн дүр, зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь
энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ. Энэхүү сүрлэг
гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний
найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна.
Эх сурвалж: Discover-Dornod.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19903
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих