Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн "Цагаан уул-2016” наадмыг маргааш МҮОНРТ-ийн "600”-гийн студиэс орон даяар шууд
дамжуулна. Тус наадмын эхний шалгаруулалт шүлгээр нь явагддаг. Нийт 99 найрагч бүтээлээ ирүүлснээс 26 нь хоёрдугаар шатанд тайзнаас шүлгээ унших эрхтэй болов.
Дээрх наадам нь энэ жил 18 дахь удаагаа болох бөгөөд Монголын залуучуудын холбооноос санаачлан МЗЭ, МҮОНРТ хамтран зохион байгуулж байна.
Сонирхуулахад, "Цагаан уул” наадмын анхны цомын эзнээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь "Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, , Э.Бүжинлхам, Э.Энхболд нар шалгарч байв.
Маргааш шүлгэн "хүлгээрээ уралдах” найрагчдыг танилцуулъя.
- Х.Алагаа
- Б.Алтанхуяг
- Б.Ариунжаргал
- Б.Бат-Ууганбаяр
- Т.Батсүмбэр-Уул
- З.Батхуяг
- У.Баярсайхан
- Г.Болормаа
- Э.Гантулга
- Т.Дарханхөвсгөл
- Б.Жамбалдорж
- Д.Майцэцэг
- Н.Минжинсайхан
- Г.Мөнхбаатар
- Г.Мягмарсүх
- У.Намуундарь
- С.Начин
- Т.Наранхүү
- В.Нэргүй
- Ч.Ренчиндорж
- Д.Сосорбарам
- А.Сүглэгмээ
- Н.Уранжаргал
- Б.Хургаа
- Д.Цогбадрах
- М.Янжиндулам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих