
Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой. Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Зэвэг барьсан тохиолдолд нэг ширхэг тутамд 34 мянга, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль хүлээдэг. Хууль зөрчсөн хүмүүст хяналт тавьж, хууль сахиулах үүргийг мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага хүлээдэг.
Ням гаригт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс газар дээр нь очиж загасчлагчдад үйлдлээ зогсоох шаардлага тавьсан байна. Түүнчлэн БОНХЯ-наас Мэргэжлийн хяналтын газарт албан тоот илгээж, загасны үржлийн цагаар Туул гол хавиар загасчилж буй хүмүүст хяналт тавьж ажиллахыг сануулжээ.
НИЙСЛЭЛ ТАЙМС

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1991
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих