Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ГХЯ-нд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдээс та бүхэндээ хүргэсэн бол тус уулзалтын хүрээнд ямар ямар асуудлыг хөндсөн талаар дурдая.
"Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Монгол, Оросын ард түмний харилцаа гайхамшигтай түүхтэй. Монголын ард түмний төлөө цусаа урсгаж явсан ард түмэн Орос. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж явсан улс Орос. Ямар улстай хамгийн ойрхон ажиллах вэ гэхэд 60 гаруй хувь нь ОХУ-тай ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг. Бүх яамд, салбарын төвшинд хамтарч ажиллах байх, өмнөх уламжлалаа үргэлжлүүлэх байх гэж харж байна”
"Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай 10 гаруй удаа уулзсан. Өмнөх түүхийг харахаар хоёр жилд нэг удаа ч уулзаагүй тохиолдол бий”.
Харилцаа өндөр төвшинд хүрсэн, хойд хөршийн удирдагчид хоёр орны харилцаа ямар чухал юм бэ гэж үздэгийн илэрхийлэл. Хоёр орны хооронд иргэд визгүй зорчдог болоод хоёр жил болж байна. Урагшаа явсаар нэг хотыг манай иргэд хөгжүүлсэн гэж ярьдаг. Хойд хөршийн маш олон иргэн Монголд орж ирдэг болсон, тэндээс хамтын ажиллагаа эхэлж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа эрчимтэй явж байгаа. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй яагаад уулзаж болдоггүй юм бэ гэж санал гаргаад уулздаг болсон. Гурван улс оролцоод 36 төсөл хэрэгжүүлэх боломжтой жагсаалт гаргасан. Ойлголцсон жагсаалт. Нэг зүйлийг би хүсэж байсан, төмөр замыг хос болгочих юмсан гэж. Урд хөрш маш том үйлдвэрлэгч. Орос, Хятадын хооронд бүх ачаа бараа Монголоор дайрч өнгөрдөг болох юмсан гэсэн итгэлцлийг бий болгох юмсан гэж ажилласан. Цаашаа энэ ажил хийгдэх байх гэж итгэж байгаа.
"Манай хүү ИТХ-д нэр дэвшсэн, цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмнийхөө төлөө явъя гэсэн зорилго байгаа бол, зорилго нь зөв байгаа бол дэмжих ёстой”
"ОЛОН ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА ТУХАЙД ХҮМҮҮС ГАСАЛЖ БАЙНА. БҮР АЙДАСТАЙ АЖИЛДАА ОЧИЖ БАЙНА
"Олон хүнийг төрийн албанаас чөлөөлж байгаа тухайд хүмүүс гасалж байна. Бүр айдастай ажилдаа очиж байна. Машинаа лизингээр авчихсан байдаг”.
"Цэвэрлэгч, мэргэжилтэн хэнийг ч голохгүйгээр жагсааж байгаад толгой дараалан хөөж явуулж байна. Захиргааны ерөнхий хуульд зааж өгсөн. Ийм байж болохгүй”.
"Халах тусам төрийн албаны чадвар дордож байгаа. 20, 30 жил ажиллачихсан хүмүүс асар үнэтэй капитал. Тэр хүмүүсийг хөөж явуулаад шахааны хүмүүс оруулж ирэхээр төр хүчгүй болж байгаа”.
"Иргэдээс хүмүүс их бичиж байгаа, Ц.Нямдоржийн гар хөл хүрээгүй газар байхгүй боллоо, банк санхүүгийн салбарыг барилаа ч гэдэг юм уу. Энэ зүйлийг ард түмэн асуух ёстой юм.”
"Сонгуулийн өмнөхөөс амьдрал сайжрав уу гэхээр бүгд л дордлоо гэж байна. Өдөрт би 30 хонь зардаг байсан бол 3 хонь зардаг боллоо гэж."
"Ийм зүйлээс бултах гэж чанга, чанга мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш ажил хийдэг цаг. Нэгдээд нийлээд ажилламаар байгаа юм. Одоо сонгууль дууссан, нэгдээд нийлээд ажиллая.”
"Хагаралдах үйл явц хангалттай болсон, одоо боллоо. Бие биенээ гутаах оролдлого хангалттай явсан, одоо болио. Богино хугацаанд нэгдэж нийлээд ажлаа хийгээд явах юм руу орох ёстой.”
Монголд ажил хийх чадавхийг дээшлүүлэх ёстой. Энд шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийх ёстой. Дуртай юмаа ярьж, татан буулгаж, нэгнийгээ татаж унагаж болсон.
Ардчиллаас монголчууд эрх чөлөөний мэдрэмжийг авсан. Одоо тулгамдаж байгаа асуудлыг шийддэг, ажил хийдэг үндэстэн болох ёстой.
Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс Монголын ард түмний нэг хэсэг.
Монголын амьдралын 80 хувь нь хувийн хэвшил дээр явж байгаа. Ингэж төрийн гар хуруу багассан.
70, 40 мянгыг хасахаар төсвийн тодотголоор Сангийн сайдын оруулж ирсэн санал. Засгийн газар байгуулагдаад бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурь барьсан.
Ц.Нямдоржийн шахаа, мөнгөний хүч Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй.
Иймэрхүү байдлаар хуйвалдах, цаг, сэдэв хүлээж улс төр хийдэг юмаа болих хэрэгтэй
Банктай холбоотой асуудлыг чөлөөлөх, хоёр дахь зах зээлийг бий болгох. Хувийн аж ахуйн нэгжүүд нэг хүний өмч байхаа больё, Монголын ард түмэнд хувьцаагаа зар, Засгийн газар, УИХ-ын зүгээс ажлаа хий, хуулиа батал.
Засгийн газар төсвөө оруулаад ирдэг, УИХ нь дураараа тэлж байдаг, баталсны дараа дандаа тодотгож байдаг. Сахилга бат гэдэг юмыг ОУВС-ай хэлэлцээр хийж байгуулахгүй л юм бол эндээс гарахгүй. Мөнгө зээлж магадгүй, 2, 4 тэрбум гэж та нар бичээд байна.
Өмнөд хөрштэй ганц биш, БНСУ, хойд хөрш, Европоос Герман байж болно. Мексик АНУ-тай ярьж байгаад эдийн засгаа босгоод ирсэн туршлага байна. Явж, явж байгаад нэг орон дээр тунаж магадгүй. Хөнгөлөлттэй хүүгээр сольж болно.
Улстөрчид мөнгө харахаар үнэхээр хариуцлагагүй болдог.
Э.БАТ-ҮҮЛИЙГ БИ ҮРГЭЛЖИД ДЭМЖИЖ ИРСЭН, БААТАР БОЛТОЛ НЬ ДЭМЖСЭН. ЦААШДАА Ч ДЭМЖИНЭ.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй.
Хэрэг шүүхийн шатандаа очиж, шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж харж байна.
Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Худлаа.
Э.Бат-Үүлийг би үргэлжид дэмжиж ирсэн, баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ.
"Эрдэнэт"-ийн 49 хувийг авах үйл ажиллагаа хэдийд эхэлсэн бэ гэж ярьж байна. Дүрмэн дээр нь байдаг л даа, 51 хувь дээр өөрчлөлт хийх худалдах бол 49-өөс асуух гэдэг ч юм уу. Миний байр суурь бол Монголын 51 хувь хөдлөхгүй шүү. Өөр улсад байгаа 49 хувиа яриад оруулаад ирж байгаа бол асуудал байхгүй. Манай Аж ахуйн нэгжийн тухай хуулийг муу гэдэггүй юм шүү. Өмнө гаргасан Сангийн сайдын тушаал буруу байгаа бол засаад явах. ОХУ-тай харилцаж байсан 49 хувиас буулгаж болохгүй, аж ахуйн нэгжийн тухай хуульдаа оруулаад явахад буруу юм байхгүй.
Төсвийн урсгал зардал хасаж болж байгаа. Жил бүхэн миний төсвийг хассаар энэ жил 4 тэрбум болсон. 12 тэрбум байсныг гурав дахин бууруулсан. Ерөнхийлөгч ингэж бууруулж болж байна. Тэгэхээр хүнд суртал нэмсэн зардлыг хасах ёстой.
Өрөөг нь л хасаад байх хэрэгтэй. Элчин сайд З.Алтай надад хэлж байсан, парламентын гишүүн нь өрөөгүй, хуралдаа орж ирчихээд гараад явдаг гэж.
УЛСТӨРЧ ДАРААГИЙН СОНГУУЛИА БОДДОГ, ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ДАРААГИЙН ҮЕЭ БОДДОГ
Том төслүүдээ хөдөлгөх ёстой. Да.Ганболд "Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон бол мөнгө санхүү хөрөнгө оруулалт энэ бүх чиглэлийг сайн мэддэг хүн. УИХ-д нээлттэй сонсгол хийх бол тайлбараа хийгээд л явах хэрэгтэй гэж бодож байна.
Ерөнхий сайдыг ажлаа хийх эрх мэдлээр хангах хэрэгтэй.
Хийдэг институци Монголд хэрэгтэй байна. Надад санал ч байна, дэмжинэ.
Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалаа ажил хийлгэдэг болгоё, хугацаан дээр нь таван жил ч болгож болно.
Задарсан эрх чөлөө ярьдаг, шүүмжилдэг зүйл хангалттай. Хэвлэлийн эрх чөлөө, хүн үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрх чөлөө хумигдахааргүй болсон. Хийдэг, бүтээдэг чадамжийг заавал дээшлүүлэх ёстой.
Улстөрч дараагийн сонгуулиа боддог, төрийн зүтгэлтэн дараагийн үеэ боддог гэж үг бий.
Ардчилсан намын шинэчлэлийн тухайд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй, юу хийх вэ гэдгээ тодорхой болох, дүрмээ тодорхой болгох. Энийгээ авч явах чадамжтай бүтэц бий болгох ёстой.
Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд яах вэ гэж байна. Би яг үнэндээ Монгол Улсын маргааш хийх ажилд л их санаа зовж байгаа.
Хийх юм байгаа бол би зүтгэнэ ээ. Ард түмний улстөрийн эрхийг буцааж өгөхөд юу хэрэгтэй, ажилтай болгоход юу хийх юм, ямар боломжууд Монголыг тойрч алга болоод байгаа юм, энэ бүхэнд хэрэгтэй бол зүтгэнэ.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг гүйцэтгэх засаглалыг сайжруулахад өөрчлөлт хийх хэрэгтэй.
Б.Чимэд агсны сахилга батыг бий болгож өгсөн хуулийг байхгүй болгосон, тэрнийг хатуу баримтлах. Үндсэн хуульд өөрчлөлт хийх бол нэг л харилцаагаар өөрчлөлт хийх.
Нүүрс үнэ хүрч байгаа, боломжтой байгаа дээр төслөө хөдөлгөөсэй гэж бодож байгаа. Хэтэрхий их талцсан байдлаасаа болж боломжийг алдсан. Зарим нэг боломж Монголд нэг л удаа олдоно.
Төмөр замаа ав гэж байхад нэг л удаа олдсон боломж.
Монгол Улс төвийг сахисан улс гэдгээ ҮАБЗ-өөр тунхагласан.
АН-ын ялалтад олон мянган гишүүний орлцоо байсан.
Зөв үзэл бодол, зөв үйл ажиллагаа урагшаа явах ётсой. Муу зүйлээсээ аль ч нам нь салах ёстой.
Ерөнхийлөгч болоод "Та шүүхэд итгэдэг үү” гэхэд 20 хувь нь итгэдэг гэж байсан, одоо 60 хувь нь шүүхэд итгэдэг болсон гэдэг болсон байна лээ.
Шүүхэд байгаа бүхэн сайн байгаа гэж би хэлэхгүй, хамгийн гол өөрчлөлт нь таван хуульдаа байгаа.
Аяганы алгаас гэж ярьдаг тийм байдал руу ормооргүй байгаа юм.
Оруулах ёстой өөрчлөлт байгаа бол тэрийгээ оруулаад гүйцээгээд хийгээсэй. Аливаа улстөрийн хүчин явахад ард нь зөв институт, зөв хууль, зөв соёл үлдэх ёстой.
"Эрдэнэт”-ийн татвартай холбоотой асуудал дээр засах боломж байсан. "Эрдэнэт” буяны байгууллага биш, зэсийн үнэ 5000 руу орчихсон байхад 6000 хүн ажиллаж байгаа. Хэзээ ч "Эрдэнэт" төлөх ёстой татвараа дутуу төлж байгаагүй. Дэргэдээ орчин үеийн эмнэлэг байгуулсан, хуруу хумсаа хуйхлах шахам байж. 40 жил болно гэдэг өндөр нас. Монголчууд аваад зөв шийдээд, хувийнхан нь аваад төртэйгээ хамтраад цааш нь аваад яваг л гэж харсан байх. Оросууд монголчуудаас дутуу мэдээлэлтэй байсан гэж бодохгүй байна. Өр зээл янз бүрийн асуудал бий.
Хувийн хэвшлээс өөр зориг гаргаж, энийг авах хүн олдохгүй.
49 хувьдаа оногдох ашгаа гадагш нь явуулдаг байсан бол Монголд үлдэнэ. Энийг зөв болгох ёстой. 51-ийг ч, 49 хувийг ч өмөөрөөгүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
Ерөнхийлөгч: С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэ ...
-
Ерөнхийлөгч: С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэ ...
-
Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа бололтой
-
Хаврын "Халуун" сэдэв ҮНДСЭН ХУУЛИЙН өөрчлөлт байх нь
-
Үндсэн хууль зөрчсөн хуулийг батлуулах нь хэнд ашигтай вэ
Сэтгэгдэл бичих